
Single’s Inferno 4 шоуны Жан Тэ У ба Чун Ю Жин нар болзож байгаа юу?
Өмнөд Солонгосын хамгийн дуулиантай, олон үзэгчтэй реалити шоуны нэг бол Netflix-ийн Single’s Inferno. Харин тус шоуны дөрөвдүгээр бүлгийн оролцогчид болох Жан Тэ У болон Чун Ю Жин нарын болзож эхэлсэн тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байна.
Хэвлэлүүдийн мэдээллээр тэд шоу дууссан даруйд буюу өөрөөр хэлбэл 2025 оны хоёрдугаар сараас үерхэж эхэлсэн гэх цуурхал тараад буй. Гэвч энэ талаар оролцогч Чун Ю Жин "бид зөвхөн дотно найзууд" хэмээн мэдэгдсэн бол Жан Тэ У ч мөн адил "үндэслэлгүй худал мэдээлэл" гэж няцаажээ. Жан Тэ Угийн хувьд жүжигчний мэргэжилтэй бөгөөд Love Naggers 2, KBS2-ийн Man in a Veil, The King of Tears, Lee Bang Won зэрэг олон ангит кинонд туслах дүр бүтээж байсан туршлагатай. Харин Чун Ю Жин одоо мэргэжлийн бүжигчин, инфлюнсерээр ажиллаж байгаа билээ.
Нөгөөтээгүүр Single’s Inferno шоуны тавдугаар бүлэг энэ оны сүүлээр үзэгчдийн хүртээл болохоор товлогдсон бөгөөд зураг авалт нь өнгөрөгч зургаадугаар сард эхэлсэн байна.