Хайх

Солонгос оддын оролцсон Монголын тухай шоу энэ зун цацагдана

Солонгос оддын оролцсон Монголын тухай шоу энэ зун цацагдана

Text: Buro.Mongolia


Солонгосын JTBC телевизээс “Couriers in Mongolia” хэмээх цоо шинэ реалити шоу хийж, энэ зун үзэгчдийн хүртээл болгох гэж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэхүү шоу нь хүргэлтийн үйлчилгээний дэд бүтэц муу хөгжсөн манай орны хөдөө нутагт Солонгосын нэр бүхий оддыг авчирч, шуудан хүргэх тусгай даалгавар өгч өрсөлдүүлэх юм. Шуудан хүргэх явцад онгон байгаль дахь адал явдал, гал гарсан өрсөлдөөн нийт оролцогчдыг хүлээж байгааг шоуны продюсерууд амласан билээ.

Солонгосын дуучин, жүжигчин Хонг Кён Мин, SBS телевизийн “Running man” шоуны од, жүжигчин Ким Жонгүк, “Сэргэлэн охин Ян Сүн” хэмээх киногоороо манай үзэгчдэд анх танигдсан жүжигчин Жан Гюк, жүжигчин Хонг Кён Ин, “My Sassy Girl” романтик инээдмийн киногоороо олны танил жүжигчин, дуучин, найруулагч Ча Тэхён, “MBC 2021 award”-аас “Шилдэг залуу эрэгтэй жүжигчин” шагнал хүртсэн, энэхүү шоуны хамгийн залуу оролцогч Кан Хун нар Монголын өргөн уудам хээр тал, говь хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт нутгуудаар аялж, илгээмж хүргэх ширүүн өрсөлдөөнд орох юм. Мөн өмнө нь “You Quiz on the Block” болон “Handless Daу” телевизийн шоунуудад хамтран ажиллаж байсан найруулагч Ким Мин Сеок, Пак Гын Хён нар гар нийлэн ажиллажээ.

“Couriers in Mongolia” реалити шоу цацагдсанаар Монголыг зорих Солонгосын төдийгүй олон улсын жуулчдын тоо нэмэгдэж, манай орны онгон байгаль, аялал жуулчлалын салбарыг сурталчлах давуу талтайгаас гадна энтертэйнмент, бүтээлч үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдэд шинэ талбар буйг таниулах ач холбогдолтой билээ.

Солонгос оддын оролцсон Монголын тухай шоу энэ зун цацагдана (фото 1)
Жан Гюк
Солонгос оддын оролцсон Монголын тухай шоу энэ зун цацагдана (фото 2)
Кан Хун
Солонгос оддын оролцсон Монголын тухай шоу энэ зун цацагдана (фото 3)
Ким Жонгүк
Солонгос оддын оролцсон Монголын тухай шоу энэ зун цацагдана (фото 4)
Хонг Кён Мин
Солонгос оддын оролцсон Монголын тухай шоу энэ зун цацагдана (фото 5)
Ча Тэхён
Солонгос оддын оролцсон Монголын тухай шоу энэ зун цацагдана (фото 6)
Хонг Кён Ин

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх