Хайх

Star Wars киноны VII ангийн шинэ трейлер

Нээлт ойртсоор

Text: Б.Амина


Зураг:

Киног бүтээгчид Хан Сологийн дүрд тоглосон Харрисон Форд болон Рейн дүрээр гарах Дэйзи Ридли нартай 30 секундын бичлэг Twitter хуудаснаа байршуулжээ

Киноны нээлт болоход сар гаруйн хугацаа үлдсэн тул кино бүтээгчид гол дүрүүдийг багтаасан сурталчилгаа ар араас нь гаргасаар. Оддын дайн киноны албан ёсны анхны трейлер аравдугаар сард гарсан билээ. Алдарт цувралын өмнөх трейлерээс бид Хан Соло, Чубакка болон Лея гүнж зэрэг дүрүүдийг харсан. Харин Люк Скайуокерыг олж хараагүйд найруулагч Жей Жей Абрамс хэлэхдээ "Тийм ээ, бүх зүйл тэгэж төлөвлөгдсөн. Яагаад Люк байхгүй байгааг бүгд мэдэх тэр мөчийг би тэсэн ядан хүлээж байна" гэсэн байна.

Дашрамд дурдахад Star Wars: The Force Awakens кино арванхоёрдугаар сарын 17-нд дэлгэцнээ гарна. Цувралын долоо дах анги нь 2017, 2020 онуудад гарах гурамсан кинонуудын эхний анги болж байгаа юм.

цааш үзэх