Хайх

“The Batman” киноны хоёрдугаар анги 2025 онд гарахаар боллоо

“The Batman” киноны хоёрдугаар анги 2025 онд гарахаар боллоо

Text: Buro.Mongolia


DC Studios компанийн гүйцэтгэх захирлууд Жеймс Ганн, Питер Сафран нар DC-гийн цаашдын хөгжлийн талаар хэлэлцсэн хэвлэлийн бага хурлын үеэр Роберт Паттинсоны гол дүрд нь тоглосон “The Batman” киноны дараагийн ангийн албан ёсны нэр болон дэлгэцнээ цацагдах огноог ил болголоо. Тодруулбал, “The Batman Part II” нэртэй хоёрдугаар анги нь 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Киноны найруулагч, зохиолчоор урьдын адил Мэтт Ривз ажиллах болно.

Хэвлэлийн бага хурлын үеэр “The Batman” бүтээл нь нийт гурван ангиас бүрдэхийг хэлсэн бөгөөд үйл явдал DC Elseworlds-ын хүрээнд буюу DC-гийн зохиолууд дээр гардаг ертөнцөөс ангид өрнөхийг мэдэгдсэн билээ. Үүнээс гадна алдарт Хоакин Фениксын гол дүрийг нь бүтээдэг “Joker” кино ч мөн адил DC Elseworlds лейбл дор явагдахыг хурлын үеэр хэллээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх