Хайх

\"The Bodyguard\" буюу \"Бие Хамгаалагч\" киног дахин хийхээр болжээ

"The Bodyguard" буюу "Бие Хамгаалагч" киног дахин хийхээр болжээ

Text: Buro.Mongolia


Анх 1992 онд үзэгчдийн хүртээл болсон хэдий ч одоог хүртэл үзсэн ч цаанаа л нэг дулаан мэдрэмж өгдөг кино бол “The Bodyguard” билээ. Киног нь бүтнээр нь үзээгүй ч гол дүрд тоглосон Уитни Хьюстон, бүтээлийн дуу болох “I Will Always Love You” бидний сэтгэлд үүрд хоногшсон гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Энэхүү бүтээл нь Worldwide Box Office-с 410 гаруй сая ам.долларын ашиг олсон бөгөөд Broadway театрт мюзикл болон тоглогдож байсан түүхтэй.

Тэгвэл Variety сэтгүүлийн мэдээллэж буйгаар, “The Bodyguard” бүтээлийг шинэчлэн гаргахаар болжээ. Киноны зохиол дээр “The Inheritance” жүжгээрээ Tony Awards-д нэр дэвшсэн Мэттью Лопес ажиллахаар болсон байна. Харин 92 онд анхны зохиолыг бичсэн Лоуренс Кэздан шинэ хувилбарынх нь продюсероор томилогджээ. Дүрүүдийг бүтээх жүжигчдийн хувьд одоогоор тодорхойгүй байгаа ч Ченнинг Тейтум, Крис Хемсворт, Тесса Томпсон болон рэппер Карди Би нар тоглох магадлалтай хэмээн эх сурвалжууд таамаглаж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх