Хайх

Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 30 кино

Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 30 кино

2021 онд нээлтээ хийх кинонууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Variety сэтгүүл 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 киноны жагсаалтыг гаргасан байна. Тэдгээр бүтээлүүдийн дунд 2020 онд гарах байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон хэд, хэдэн кино багтсан байгаа юм. Жишээ нь Уэс Андерсоны "The French Dispatch", Дени Вильневийн "Dune", шинэ Жеймс Бонд болон бусад кинонуудыг дурдаж болно. Энэ ондоо багтаж эдгээр 33 кино театр, дижитал платформуудаар нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно гэдэгт бид найдаж байна.

1. "Raya and the Last Dragon"

Хэзээ: Гуравдугаар сарын 5

Disney кино компанийн бүтээсэн бүрэн хэмжээний анимэйшн кино. Киноны гол баатар нь Зүүн Өмнөд Ази гаралтай гэдгээрээ онцлогтой. Үйл явдалд нэгэн зохиомол ертөнцөд хүмүүс луунуудтай хамт эв найрамдалтай аж төрөх авч ер бусын мангасууд гарч ирснээр луу нар хүн төрөлхтний төлөө өөрсдийгөө золиосолдог. Үүнээс 500 жилийн дараа дахин өнөөх мангасууд гарч ирснээр хүмүүс эргээд луу нарын эрэлд гарна.

2. "Coming 2 America"

Хэзээ: Гуравдугаар сарын 5

Замунда гэх Африкийн орны хунтайж үнэнч туслахынхаа хамтаар Америкт анх удаа хөл тавьдаг 1988 оны инээдмийн киног санаж байна уу? Тэгвэл тэд хунтайжийн өв залгамжлагчийг хайхаар орчин үед дахин Америкийг зорих болно. Гол дүрд Эдди Мерфи, Арсенио Холл нар эргэн ирнэ.

3. "The Many Saints of Newark"

Хэзээ: Гуравдугаар сарын 12

"The Sopranos" цувралын приквел. 1960-аад оны гэмт хэргийн ертөнцийн тухай өгүүлэх энэхүү кинонд залуу Тони Сопраногийн дүрд Жеймс Гандольфинигийн хүү Майкл Гандольфини тоглосон байгаа.

Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 30 кино (фото 1)

4."Godzilla vs. Kong"

Хэзээ: Гуравдугаар сарын 24

Удаан хүлээсний эцэст бид сүрдэм мангасуудын тулааныг ирэх хавар үзэх нь. Харин тэднийг тулалдаж байх хооронд хүн төрөлхтөн дэлхийг эргээд өөрсдийн хяналтдаа авахын тулд мангасуудыг устгахаар шийднэ.

5. "Fast and the Furious 9"

Хэзээ: Тавдугаар сарын 19

Доминик Торетто болон түүний багийнхан энэ удаад урьд өмнө нь учирч байгаагүй чадварлаг алуурчин/жолоочтой нүүр тулах болно.

6. "Cruella"

Хэзээ: Тавдугаар сарын 26

101 Далматины тухай алдарт киноны приквел. Кинонд гол эсрэг дүр болох залуу дизайнер Круэлла Де Вилийн түүхийг харуулна. Гол дүрд Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун тоглосон байгаа.

7."A Quiet Place Part II"

Хэзээ: Тавдугаар сарын 28

Дуу чимээг мэдэрч хүмүүс рүү дайрдаг мангасуудын тухай аймшгийн кино. Үйл явдалд Абботын гэр бүл мангасуудаар дүүрсэн ертөнцөд огт дуу чимээ гаргалгүй амьд үлдэхийг хичээх бөгөөд энэ явцдаа тэд дэлхий дээр дахин шинэ төрлийн мангасууд байгааг олж мэддэг.

8. "In the Heights"

Хэзээ: Зургаадугаар сарын 4

"Crazy Rich Asians" киноны продюсеруудын бүтээсэн шинэ мюзикл.

9. "Minions: The Rise of Gru"

Хэзээ: Зургаадугаар сарын 30

Дэлхийн хамгийн хүчирхэг хорон санаатан болох мөрөөдөлтэй 12 настай хүүгийн хачирхалтай түүхийг үзүүлнэ.

10. "The French Dispatch"

Хэзээ: Долоодугаар сарын 1

Үйл явдалд "The French Dispatch" нэртэй Америкийн өдөр тутмын сонины амьдралын хэсгээс харуулна. Сонирхуулахад Уэс Андерсоны бүтээсэн уг киног The New Yorker сониноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд дүрүүдэд Тильда Суинтон, Тимоти Шаламе, Элизабет Мосс, Фрэнсис МакДорманд, Сирша Ронан, Кристоф Вальц зэрэг "А" зэрэглэлийн одууд тоглосон байгаа.

11. "Black Widow"

Хэзээ: Долоодугаар сарын 9

Скарлетт Йоханссоны тоглосон супер баатартай кино. Кинонд Наташа Романовагийн амьдралын түүх гарна. Сонирхуулахад түүний залуу дүрийг жүжигчин Милла Йововичийн охин бүтээсэн байна.

12. "Annette"

Хэзээ: Долдугаар сарын 6

Стэндап комедиан болон түүний дуучин эхнэрийн тухай гарах мюзикл. Гол дүрд Адам Драйвер болон Марион Котийяр нар тоглосон байна.

13. "Space Jam: A New Legacy"

Хэзээ: Долоодугаар сарын 14

NBA-н супер од Леброн Жеймс Баггс Банни болон түүний найзуудтай нэгдэнэ.

14. "Jungle Cruise"

Хэзээ: Долоодугаар сарын 29

XX зууны эхээр нэгэн усан онгоцны ахмад эрдэмтэн эмэгтэйтэй хамт бүхнийг анагаах увдистай ер бусын модыг олохоор ширэнгэн ойг зорьдог. Гол дүрд Дуэйн Жонсон болон Эмили Блант нар тоглосон байна.

15. "The Suicide Squad"

Хэзээ: Наймдугаар сарын 4

Харли Куинн, Рик Флэг болон бусад хорон санаатнуудаас бүрдсэн тусгай баг нацист үеийн лабораторийг устгахаар Өмнөд Америкийг зорино. Киноны найруулагчаар дахин Жеймс Ганн ажилласан байгаа.

16. "Candyman"

Хэзээ: Наймдугаар сарын 27

Оскарын шагналт кино найруулагч Жордан Пил зохиолыг нь бичсэн шинэ аймшгийн кино. Үйл явдалд хүмүүсийн дунд ам дамжиж домог яриа болсон алдарт алуурчин үнэхээр байдаг эсэхийг киноны шинэ баатрууд өөрсдийн биеэр олж мэддэг.

17. "Shang-Chi and the Legend of the Ten Rings"

Хэзээ: Есдүгээр сарын 3

Marvel студийн бүтээсэн анхны Ази гол дүрийн супер баатартай кино.

18. "Venom 2: Let There Be Carnage"

Хэзээ: Есдүгээр сарын 17

Том Хардигийн тоглосон супер баатартай блокбастерын үргэлжлэл. Энэ удаад жүжигчдийн багт Мишель Уильямс, Вуди Харрельсон, Наоми Харрис нар нэмэгдсэн байгаа.

19. "No Time To Die"

Хэзээ: Есдүгээр сарын 30

Английн гол тагнуулч Жеймс Бондын тухай 25 дах кино. Энэ удаад чөлөөнд гарсан Бонд найзынхаа хүсэлтээр ор сураггүй алга болсон нэгэн эрдэмтнийг хайх хэрэг гарна.

20. "Three Thousand Years of Longing"

Хэзээ: Есдүгээр сар

Нэгэн гайхалтай хайрын түүхийг өгүүлэх уран зөгнөлт кино. Кино найруулагчаар Жорж Миллер ажилласан бол гол дүрд Идрис Эльба, Тильда Суинтон нар тогложээ.

21. "The Last Duel"

Хэзээ: Аравдугаар сарын 15

Ридли Скоттын бүтээсэн энэхүү түүхэн драмын гол дүрд Адам Драйвер, Мэтт Деймон, Бен Аффлек, Жоди Комер нар тоглосон байна.

Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 30 кино (фото 2)

22. "Ghostbusters: Afterlife"

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 10

"Ghostbusters" киноны хоёрдугаар ангийн үйл явдлаас 30-аад жилийн дараа шинэ адал явдал эхэлнэ. Нэгэн гэр бүл шинэ хотод нүүж ирснээр алдарт сүнсний ангуучидтай холбоотой болохоо олж мэднэ.

23. "Top Gun: Maverick"

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 19

Үйл явдал анхны киноноос 35 жилийн дараа өрнөнө. Домогт нисгэгч Питер Митчелл шинэ нисгэгчдийг аюултай даалгаварт бэлдэхийн зэрэгцээ өөрийн хуучин амьдралтайгаа нүүр тулна.

24. "Soggy Bottom"

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 26

1970-аад онд нэгэн ахлах сургуулийн сурагч алдартай жүжигчин болж байгаа тухай өгүүлэх бөгөөд уг киног нэрт найруулагч Пол Томас Андерсон бүтээсэн байна.

25. "Nightmare Alley"

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 3

Гильермо Дель Торогийн бүтээсэн сэтгэлзүйн триллер. Брэдли Купер, Руни Мара, Кейт Бланшетт зэрэг супер одууд жүжигчдийн багт багтсан байна.

Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 30 кино (фото 3)

26. "West Side Story"

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 9

Стивен Спилбергийн бүтээсэн энэхүү романтик мюзиклд хоёр өөр гарал үүсэлтэй залуу хосуудын хориотой дурлалын тухай өгүүлнэ.

27. "Spider-Man: No Way Home"

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 17

"Spider-Man: Far From Home" киноны дараагийн анги. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ч Том Холланд дүрдээ эргэн ирж, Жон Уоттс найруулсан нь тодорхой болоод байна.

28. "Dune"

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 18

Дараагийн "Оддын Дайн" болон өндөр магадлалтай, Дени Вильневийн найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Дүрүүдийг Тимоти Шаламе, Зендея зэрэг шинэ үеийн залуу жүжигчид бүтээсэн байгаа.

29. "The Matrix 4"

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 22

"The Matrix 4" киног алдарт франчайз дээр бүр нэгдүгээр ангиас нь эхлэн ажиллаж байсан Лана Вачовски бүтээсэн бол жүжигчдийн багт Киану Ривз, Кэрри-Энн Мосс нараас гадна Нил Патрик Харрис, Яхья Абдул-Матин II, Жада Пинкетт Смит, Прияанка Чопра нар багтсан байна. Одоогоор киноны зохиол тодорхойгүй байгаа юм.

Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 30 кино (фото 4)

30. "The Tragedy of Macbeth"

Шекспирийн алдарт эмгэнэлт жүжгийг Жоэль Коэн дэлгэцийн бүтээл болгон гаргах гэж байна. Киноны гол дүрд Дензел Вашингтон, Фрэнсис Макдорманд нар тогложээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх