Хайх

The Social Network киноны хоёрдугаар анги гарна

The Social Network киноны хоёрдугаар анги гарна

Text: Э.Цовоо


2010 онд үзэгчдийг байлдан дагуулж, гурван Оскарын эзэн болсон The Social Network киноны үргэлжлэл болох The Social Network Part II бүтээл албан ёсоор хийгдэж эхэлжээ. Энэ удаад эхний ангийн киноны зохиолыг бичсэн Аарон Соркин найруулагчийн үүргийг мөн давхар биелүүлэхээр болсон байна.

The Social Network киноны хоёрдугаар анги гарна (фото 1)
Зохиолч Аарон Соркин

Deadline-ийн мэдээлснээр шинэ кино нь эхний ангийн шууд үргэлжлэл хэлбэрээр биш харин Wall Street Journal-ийн сэтгүүлч Жефф Хоровицын гаргасан The Facebook Files хэмээх цуврал нийтлэлээс сэдэвлэгдэн хийгдэх гэнэ. Тус нийтлэлүүдэд Facebook компанийн дотоод баримтуудын алдагдлын талаарх мэдээлэл багтсан бөгөөд тэдний нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тус компанийн зүгээс мэдэж байсан талаар ил болгосон нь тухайн үедээ олны анхаарлыг багагүй татаж байв.

The Social Network киноны хоёрдугаар анги гарна (фото 2)

Харин шинэ ангийн гол дүрд Жесси Эйзенберг, Эндрю Гарфилд, Жастин Тимберлейк нар дахин тоглох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч продюсероор Тодд Блэк, Питер Райс, Стюарт Бессер нар ажиллахаар болжээ. The Social Network Part II киноны албан ёсны трейлер болон нээлтээ хийх огноо тун удахгүй зарлагдах аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх