
Богино өмд эргэн ирсэн үү? Хейли Биберийн хувцаслалтаас санаа авцгаая
Загварын ертөнцийн чиг хандлагыг мэдэрдэг нэгэн гэдгээ Хейли Бибер дахин баталлаа. Тэрээр саяхан Нью-Йорк хотын гудамжинд 2000-аад оны стилийг орчин үеийн минимал хэв маягтай хослуулсан төрхөөрөө олны анхаарлыг татжээ. Түүний сонгосон цагаан суурьтай, том бөмбөлөг хээтэй капри өмд, энгийн хар танк топ, өсгийтэй flip-flop загварын сандал нь энэ зун эргэн ирж буй гурван гол трендийг нэгтгэсэн өвөрмөц төрх болжээ.

2000-аад онд капри буюу гуя давсан богино өмд дэлгэцийн бүтээлүүд болон алдартнуудын стилийн салшгүй хэсэг байлаа. Үүний хамгийн тод жишээ бол Sex and The City-гийн Кэрри Брэдшоугийн төрхүүд юм. Тэрээр жийнсэн, ретузэн, карго гэхчлэн төрөл бүрийн богино өмдийг утсан мөртэй майк, эсвэл бариу футболктой загварчилж 2000-аад оны уур амьсгалыг мэдрүүлсээр ирсэн. Харин Хейли Бибер энэхүү загварыг илүү цэмцгэр, минимал мэдрэмжээр орчин үеийн загварт хөрвүүлж чаджээ.
Та хэт хичээгээгүй хэр нь загварлаг харагдахыг хүсвэл Хейлигийн энэ төрхөөс санаа аваарай. Өдөр тутмын хувцаслалтдаа капри өмдийг өсгийтэй сандал, богино танктай хослуулснаар зуны халуунд ч загварлаг, цэвэрхэн дүр төрх бүрдүүлж чадах нь дамжиггүй.