Хайх

Тильда Суинтоны тоглосон A Bigger Splash киноны шинэ трейлер

Нээлт тавдугаар сард

Text: Б.Амина


Зураг:

Ральф Файанс болон Тильда Суинтон нарын тоглосон киноны шинэ трейлерт сэтгэл догдлуулсан хэсгүүдийг илүү тусгажээ

Найруулагч Лук Гуаданиногийн киноны шинэхэн трейлер цахим хуудаснаа гарчээ. Киноны үйл явдалд хуучин рок од Марианна Лэйн (Тильда Суинтон) болон найруулагч Пол (Маттиас Шонартс) нар амралтаа Италид өнгөрүүлж буйгаар гарна. Удалгүй Маррианагийн хуучин амраг охин Пенелопагийн (Дакота Жонсон) хамтаар очсоноор хосуудын амар тайван байдлыг үгүй хийнэ. Харамсалтай нь энэхүү гэнэтийн уулзалт тэдний хувьд хуучин дурсамжийг нь сэдрээж, хардалт үүсгэж, үүгээр зогсохгүй үхлийн аюулыг ч дагуулж мэднэ. Кино зохиолыг Жак Дерегийн найруулсан 1969 оны La Piscine (The Swimming Pool) киноноос сэдэвлэн бүтээжээ. Шинэхэн киног тавдугаар сарын 13-нд гаргахаар төлөвлөсөн байна.

цааш үзэх