Хайх

Уэнсдэй Аддамсын авга ахын тухай өгүүлэх “Fester” цуврал гарах уу?

Уэнсдэй Аддамсын авга ахын тухай өгүүлэх “Fester” цуврал гарах уу?

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн онд Netflix стриминг платформ дээр найруулагч Тим Бертоны “Wednesday” цуврал нээлтээ хийж кино шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээг авч чадсан билээ. Тус цуврал нь 1991 онд гарч байсан “The Addams Family” киноны спин-офф бөгөөд Аддамсын гэр бүлийн том охин болох ер бусын ид шидтэй Уэнсдэйн тухай гардаг. Тэгвэл энэ удаа Уэнсдэйн хамгийн хайртай хүмүүсийн нэг болох авга ах Фестерийн тухай өгүүлэх цуврал анхан шатны бэлтгэл ажилдаа орсон гэдгийг Netflix-ээс мэдэгджээ.

Тэд мэдэгдэлдээ “Фестер Аддамсын талаар өгүүлэх цувралын бэлтгэл ажил хэлэлцэх шатандаа явж байгаа ч бидний зүгээс та бүхэнд энэхүү бүтээлийг хийнэ гэсэн баттай амлалтыг өгч чадахгүй. Эхлээд зохиолч нар маань гайхалтай түүхийг туурвиж, бид авьяаслаг жүжигчдийг сонгож тэдний цагийн хуваарийг тааруулах ёстой. Гэхдээ ‘Wednesday’ цуврал маш амжилттай байсныг харсан учраас Аддамсын гэр бүлийн түүхийг аль болох дэлгэрүүлж харуулахыг хүсэж байна” хэмээжээ.

Уэнсдэй Аддамсын авга ахын тухай өгүүлэх “Fester” цуврал гарах уу? (фото 1)

Хэрвээ тус цуврал хийгдэхээр батлагдвал Фестер Аддамсын дүрийг жүжигчин Фред Армисен бүтээх юм. Тус дүрийг хамгийн анх жүжигчин Жеки Куган амилуулж байсан бөгөөд түүний дараа “Back to the Future” буюу “Ирээдүй рүү буцсан нь” киногоороо сэтгэлд хоногшсон жүжигчин Кристофер Ллойд бүтээж байсан билээ.

Уэнсдэй Аддамсын авга ахын тухай өгүүлэх “Fester” цуврал гарах уу? (фото 2)
Жүжигчин Жеки Куган, 1964 он
Уэнсдэй Аддамсын авга ахын тухай өгүүлэх “Fester” цуврал гарах уу? (фото 3)
Жүжигчин Кристофер Ллойд, 1991 он

Уэнсдэй Аддамсын авга ахын тухай өгүүлэх “Fester” цуврал гарах уу? (фото 4)
Жүжигчин Фред Армисен, 2022 он

Сонирхуулахад, “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт 2024 оны дөрөвдүгээр сард эхлэх ба ирэх оны сүүлээр цацагдах төлөвлөгөөтэй байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх