Хайх

Wednesday цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийг байлдан дагуулж байна

Wednesday цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийг байлдан дагуулж байна

Text: Э.Цовоо


Netflix-ийн бүх цаг үеийн хит бүтээлүүдийн нэг болох Wednesday цувралын хоёрдугаар бүлгийн эхний хэсэг наймдугаар сарын 4-нд үзэгчдийн хүртээл болж, тав хоногийн дотор 50 сая үзэлт цуглуулжээ. Энэ нь эхний бүлгийн үзүүлэлттэй ойролцоо үзүүлэлт бөгөөд эхний бүлэг нь ижил хугацаанд 50,1 сая хандалт авч, Netflix-ийн англи хэл дээрх хамгийн их үзэлттэй цувралын рекордыг тогтоож байсан юм.

Одоогоор хоёрдугаар бүлгийн эхний хэсэг 91 улсад үзэлтийн тоогоороо тэргүүлж байгаа төдийгүй эхний бүлгийн үзэлт ч дахин нэмэгдэж, Netflix-ийн англи хэл дээрх хамгийн алдартай цувралуудын жагсаалтад багтаад амжжээ. Мөн хоёрдугаар бүлэг нь өмнөхөөсөө илүү харанхуй, хошин, нууцлаг өнгө аястай болсон нь үзэгчид болон кино шүүмжлэгчдийн анхаарлыг багагүй татаад байгаа юм.

Харин тус бүтээлийн хоёрдугаар хэсэг есдүгээр сарын 3-нд албан ёсоор цацагдахаар болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх