
"The X Files" эргэн ирлээ: Нууц материалуудын найруулагчид ярьж байна
"The X Files" цуврал киног орчин үеийн өнгө төрхийг тодоройлсон гэж өргөмжилдэг. Нягт, орооцолдсон үйл явдалтай, цагдаа, шүүхийн мөрдлөг, хачин жигтэй цуст хэргүүд, ер бусын далдын хүч хийгээд харийнхан зэрэг адармаатай үйл явдлаар дүүрэн энэхүү киног анх 1993 онд Крис Картер бүтээжээ.
"The X Files" цуврал дэлгэцэнд гарсан даруйдаа л асар их шуугиан тарьсан ба үзэгчид киног тахин шүтэх хэмжээнд хүрсэн юм. Сүүлд киноны ихэнхи зохиолчид өөрсдийн гэсэн нөлөө бүхий олон ангит кинонуудыг хийсэн юм. Харин тэгвэл одоо Картер үндсэн ажилдаа эргэн орж, "The X Files" богино хэмжээний киногоо нэгдүгээр сарын 24-нд олон нийтэд танилцууллаа. Картер хэлэхдээ, "Би өдөр бүр сонины хуудаснаас "The X Files" киноны талаар нийтлэгдсэн болов уу гэж байнга хардаг. Тэгэхээр энэ кино бараг миний цусанд шингэсэн байгаа байх" хэмээн ярьжээ. Шинэ кинондоо Крис Картер өмнө нь тус кинон дээр ажиллаж байсан өөрийн хэд хэдэн шавиа дахин цуглуулж, хамтран ажилласан байна.
Шинэ анги мэдээж үзэгчдийн дуртай сэдвийг хөндөж, загатнасан газар нь маажсан юм шиг болгож, өмнөх ангиудыг дахин үзэх сэдэл болж байгаа биз ээ. Тиймээс "The X Files" кинон дээр ажиллаж байсан зохиолчид киноны хамгийн дуртай хэсгийнхээ талаар юу ярьсан болох, мөн цувралаас өөрдсөө юу суралцаж байсан талаар сонирхоцгооё.
Винс Гиллиган
"The X Files" цувралын 30 ангийг хийсэн
"Drive" нэртэй VI бүлгийн 2-р анги дээр эсрэг дүрд Брайан Крэнстон тоглосон юм. Гиллиган хэлэхдээ "Энэ Крэнстон ч үнэхээр сайн юм аа. Түүнийг ой тойндоо хадгалж үлдээд, дараа нь дахиад түүнтэй хамтарч ажиллана даа гэж бодсон" гэжээ.
Хожим нь хийсэн кино: Breaking Bad, Better Call Saul, Battle Creek
"The X Files" цувралаас юу сурсан бэ?: Тэрээр долоо хоног бүр богино хэмжээний уран сайхны кино хэрхэн хийхийг сурчээ. "Бидний өгүүлэх түүхээс үзэгч яг ямар үзэгдлийг ой санамжиндаа хадгалж үлдэх бол? Яг аль хэсгийг хэзээ ч мартахааргүй санаж байх бол? Энэ бол дүрс, кино зургийн орчин. Тийм болохоор бид цувралын анги бүрийг богино хэмжээний уран сайхны кино шиг харагдуулах ёстой. Би бүх сэтгэл зүрхээ гарган киногоо хийх болно" хэмээн тэр өгүүлжээ.
Шинэ "The X Files" цуврал дээр ажиллах эсэх: Үгүй
Жэймс Вонг болон Глен Морган нар
Тус бүр "The X Files" цувралын 15 ангийг хийсэн
"Beyond the Sea"( I бүлэг, 13-р анги). "Шинэ анги гарах бүрт Скаллигийн юунд ч үл итгэх байдалд хүмүүс бухимдаж байсныг бид цахим ертөнцөөс олж мэдсэн юм. Харин цувралын энэ анги дээр Скалли сүсэг бишрэлтэн болдог бол Малдер үл итгэгч болон хувирдаг" гэж Вонг ярьлаа.
Хожим нь хийсэн кино: American Horror Story, Scream Queens, Intruders, Bionic Woman
The X Files" цувралаас юу сурсан бэ?: Кинон дээр аллага гарах үед сэтгэл сэргээсэн хөгжим явах нь үзэгчдийн сэтгэл санааг бүр дордуулж орхидог. "Жонни Мэтисын "Wonderful wonderful" дуу бол уг нь ээжийн минь дуртай дуу байсан юм. Тэр надад галзууртлаа уурласан. Бид ийм төрлийн хөгжмийг "The X Files"-ийн шинэ хувилбарт дахин ашигласан. Үнэхээр бие арзайсан шүү" гэж Морган ярьжээ.
Шинэ "The X Files" цуврал дээр ажиллах эсэх: Тийм
Ховард Гордон болон Алекс Ганза
Гордон "The X Files" цувралын 20 анги, Ганза таван ангийг хийсэн
Тэд "Conduit" нэртэй I бүлгийн дөрөвдүгээр ангийг хамтарч бичсэн байна. "Бидний хийсэн энэ анги дүр дээрээ илүү тулгуурласан. Харин дүрүүд маань сэтгэл хөдлөлөө барилгүй, шууд илэрхийлдэг" гэж Гордон хэлжээ.
Хожим нь хийсэн кино: Homeland, 24
The X Files" цувралаас юу сурсан бэ?: "Би "X Files" киноноос үзэгчдийг түгшүүртэй байлгахыг суралцсан. Хожим нь үүнийгээ 24 кинондоо ашигласан. Зарим нэг анги дээр бид хүмүүсийг тэсэхийн аргагүй болтол түгшээж чадаж байсан. Энэ кино үйл явдлаар дүүрэн, заримдаа бүр галзуу хулгана дээр суусан мэт санагдуулдаг" гэж Гордон хэллээ
Шинэ "The X Files" цуврал дээр ажиллах эсэх: Үгүй
Дарин Морган
"The X Files" цувралын таван ангийг хийсэн
Тэрээр мөн "Clyde Bruckman's Final Repose" хэмээх III бүлгийн дөрөвдүгээр ангийг найруулсан байна. "Хүмүүсийн хамгийн дуртай инээдмийн хэсэгтэй ангиудыг бүгдийг нь Дарин бичсэн юм" гэж Картер онцлон хэлж байжээ.
Хожим нь хийсэн кино: Fringe, Intruders
The X Files" цувралаас юу сурсан бэ?: Хар бараан хошигнол, хачин жигтэй дүрүүд
Шинэ "The X Files" цуврал дээр ажиллах эсэх: Тийм
Дэвид Аманн
"The X Files" цувралын долоон ангийг хийсэн
Түүний хийсэн ангиудад "Rush" (V бүлэг, 7-р анги) багтсан ба Дэвид ярихдаа "Энэ анги дээр л анх X Files-ийн хэв маягийг ойлгож эхэлсэн" гэжээ.
Хожим нь хийсэн кино: Castle, Crossing Jordan, Without a Trace
The X Files" цувралаас юу сурсан бэ?: "Мөрдлөгийн үйл ажиллагааг хэрхэн задалж, дэлгэх талаар сурсан. Скалли, Малдер хоёр тизер гарсны дараа яг аль хэсэгт гарч ирэхийг бичих хамгийн хэцүү байсан. Тэд хамтдаа явж байсан уу? Хэн тэднийг авчирав? Скалли, Малдер нар юу гэж таамаглаж байгаа вэ зэрэг олон санаанууд гарч ирсэн. Киноны үйл явдал өөгүй мөн харгис харагдаж байсан" гэж Аманн хэлжээ.
Шинэ "The X Files" цуврал дээр ажиллах эсэх: Үгүй
Жон Шибан
"The X Files" цувралын 24 ангийг хийсэн
Түүний зохиосон "The Pine Bluff Variant"(V бүлэг, 18-р анги) гэх чөтгөртэй анги дээр Малдер нууц ажиллагаанд оролцдог.
Хожим нь хийсэн кино: Hell on Wheels, Da Vinci's Demons, The Vampire Diaries, Supernatural
The X Files" цувралаас юу сурсан бэ?: Кинон дээр хүн төрөлхтөнийг ер бусын амьтадтай холбон, орооцолдсон үйл явдал бодож олсон.
Шинэ "The X Files" цуврал дээр ажиллах эсэх: Үгүй
Жефри Белл
"The X Files" цувралын таван ангийг хийсэн
Түүний хийсэн "The Goldberg Variation" нэртэй VII бүлгийн 6-р ангид Малдер, Скалли хоёр ер бусын азтай хүний талаар мөрдлөг явуулдаг.
Хожим нь хийсэн кино: Agents of S.H.I.E.L.D., Alias, Angel
The X Files" цувралаас юу сурсан бэ?: Байгалиас давсан хүч, чадалтай хүний талаар мөн тагнуул, улс төрийн сэдэвтэй кинонууд хийдэг болсон.
Шинэ "The X Files" цуврал дээр ажиллах эсэх: Үгүй
Жефф Влеминг
"The X Files" цувралын хоёр ангийг хийсэн
"2Shy" нэртэй (III бүлэг, 6-р анги) анги дээр мутант алуурчин ганцаардмал эмэгтэйчүүдийг чатаар урхинд оруулан хөнөөдөг талаар гардаг.
Хожим нь хийсэн кино: Hannibal, Teen Wolf
The X Files" цувралаас юу сурсан бэ?: "Хурга майлахаа болино киноны гол дүр болох Кларис Старлинаас санаа авч Скаллигийн дүрийг бүтээсэн" гэж тэрбээр ярьжээ. Влеминг "Hannibal" аймшгийн зохиолыг мөрдлөгтэй олон ангит кино болтол нь хөгжүүлсэн юм.
Шинэ "The X Files" цуврал дээр ажиллах эсэх: Үгүй