Хайх

Жүжигчин Ченнинг Татум болон Зои Кравиц нар сүй тавьжээ

Жүжигчин Ченнинг Татум болон Зои Кравиц нар сүй тавьжээ

Text: Buro.Mongolia


Холливүүдийн алдарт жүжигчид Ченнинг Татум, Зои Кравиц нар хоёр жилийн өмнө Зои Кравицын найруулж буй анхны кино болох “Pussy Island”-ийн дүрийн сонгон шалгаруулалтын үеэр танилцаж удалгүй үерхсэн билээ. Харин тэд саяхан модель Кендалл Женнерийн Хэллоуины үдэшлэгт “Rosemary’s Baby” хэмээх аймшгийн киноны дүрүүдэд хувиран ирсэн ба энэ үеэр олон нийт Зои Кравиц сүйн бөгж зүүсэн байгааг анзаарсан байна. Ийнхүү тэд сүй тавьснаа зарлаж удахгүй гэрлэх гэж байгаагаа дуулгажээ.

Жүжигчин Ченнинг Татум болон Зои Кравиц нар сүй тавьжээ (фото 1)

Зои Кравиц Ченнинг Татумын тухай “Хажууд нь байхад үнэхээр хамгаалагдсан мэт мэдрэмж төрдөг. Маш ялдам, гайхалтай хүн. Тэр намайг үргэлж инээлгэдэг бас бид хоёр хоёулаа урлагт их дуртай. Бид хамтдаа кино үзэж дараа нь үүнийхээ тухай ярилцаж цагийг жаргалтайгаар өнгөрөөдөг” гэсэн бол Ченнинг Татум дурлалт бүсгүйгээ тодоройлохдоо “Үнэхээр төгс төгөлдрийг эрхэмлэгч нэгэн” хэмээж байжээ.

Сонирхуулахад, Зои Кравиц өмнөх нөхөр Карл Глусмантай хоёр жилийн турш амьдарсныхаа дараа салсан бол Ченнинг Татум “Step-Up” киноны үеэр танилцаж байсан жүжигчин Женна Девантай арван жилийг хамтдаа өнгөрүүлж нэг хүүхэдтэй болсон ч хоёр тийш болсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх