Хайх

Жүжигчин Пак Со Жун \"The Marvels\" кинонд дүр бүтээх нь батлагдлаа

Жүжигчин Пак Со Жун "The Marvels" кинонд дүр бүтээх нь батлагдлаа

Text: Buro.Mongolia


Сүүлийн гурван сарын хугацаанд "Parasite" кинонд дүр бүтээснээс гадна Netflix тавцангийн "Itaewon Class" цувралаараа алдаршаад амжсан жүжигчин Пак Со Жун "The Marvels" кинонд тоглож болзошгүйг дэлхийн хэвлэл мэдээллийн тавцангууд өмнө сурвалжилж байсан билээ. Тэгвэл түүний харьяалагддаг Awesome Entertainment нь албан ёсны мэдэгдэл хийж уг таамаглалыг баталлаа. “Юуны өмнө Пак Со Жуны ‘The Marvels’ кинонд дүр бүтээхээр болсон шийдвэрийг нь баяртайгаар хүлээн авч, дэмжиж байгаа шүтэн бишрэгчдэд нь баярлалаа. Уг бүтээлд түүний ямар дүр бүтээх, цагийн хуваарь болон зураг авалтын байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд хүргэх болно” хэмээн Awesome Entertainment-аас онцолсон юм. Мөн Пак Со Жун зураг авалтдаа оролцохоор энэ сарын 3-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотыг зорьсон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх