Хайх

Beats x Женни: Beats Solo 4 чихэвчний тусгай хувилбар танилцуулагдана

Beats x Женни: Beats Solo 4 чихэвчний тусгай хувилбар танилцуулагдана

Text: Э.Цовоо


BLACKPINK хамтлагийн гишүүн Женни Beats брэндтэй дахин хамтран ажиллаа. Өмнө нь тэд улаан өнгийн Solo Buds чихэвчийг хамтран гаргаж байсан бол энэ удаад тусгай загвар бүхий Beats Solo 4 чихэвчийг танилцуулсан байна.

Энэхүү шинэ загвар нь Женнигийн анхны бие даасан Ruby цомгоос сэдэвлэсэн бөгөөд матт улаан өнгө, “R” болон “J” үсгийн нарийн деталийг шингээж өгсөн ба салгаж болдог улаан туузан чимэглэлтэй гэдгээрээ олон нийтийн анхаарлыг багагүй татаад байгаа юм. Энэ талаар Женни “Beats бол миний өдөр тутмын амьдрал, бүтээлч үйл явцын нэг хэсэг. Энэ удаагийн хамтын ажиллагаа надад маш онцгой санагдаж байна. Миний дуу хөгжим, уран бүтээлийг шинэлэг байдлаар мэдрэх боломжийг Beats Solo 4 чихэвч хэрэглэгчдэд өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Шинэ Beats Solo 4 x Jennie загвар нь есдүгээр сарын 5-наас эхлэн албан ёсоор худалдаалагдана. Мөн Лос Анжелес, Нью-Йорк, Шанхай, Токио, Сөүл хотуудад чихэвчний нээлтэд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд Женни өөрийн биечлэн сонгосон playlist-ээ хүрэлцэн ирсэн зочидтой хуваалцах аж.

Beats x Женни: Beats Solo 4 чихэвчний тусгай хувилбар танилцуулагдана (фото 1)
Beats x Женни: Beats Solo 4 чихэвчний тусгай хувилбар танилцуулагдана (фото 2)
Beats x Женни: Beats Solo 4 чихэвчний тусгай хувилбар танилцуулагдана (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх