
Найруулагч Пак Чан Үгийн шинэ бүтээл Венецийн кино наадамд амжилттай нээлтээ хийлээ
Өмнөд Солонгосын нэрт найруулагч Пак Чан Үг 20 жилийн дараа Венецийн кино наадамд эргэн ирж, No Other Choice нэртэй триллер бүтээлээ албан ёсоор толилууллаа. Хоёр цаг гаруй үргэлжилсэн уг киноны төгсгөлд үзэгчид зургаан минутын турш алга ташиж, найруулагч болон уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлжээ.
No Other Choice бүтээлд Squid Game цувралаар танигдсан И Бён Хүн, жүжигчин Сон Еэ Жин, Пак Хи Сүн нар дүр бүтээсэн ба киноны зохиолыг Дональд Уэстлейкийн 1997 онд туурвисан The Ax романаас сэдэвлэсэн байна. Мөн тус бүтээл нь яг одоогоор Rotten Tomatoes вэбсайт дээр 100%-ийн үнэлгээтэй нээлтээ хийж, кино шүүмжлэгчид болон олон нийтийн анхаарлыг багагүй татаад амжжээ.

Пак Чан Үг найруулагч өмнө нь Oldboy, Thirst, The Handmaiden зэрэг кинонуудаараа дэлхий дахинд танигдаж чадсан бөгөөд 2005 онд Sympathy for Lady Vengeance бүтээлээрээ Венецийн кино наадамд өрсөлдөж байсан билээ.