Хайх

Бие зарсхийлгэм: Кейт Бланшетт Massive Attack-ийн шинэ клипэнд

Дуустал нь үзээрэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Massive Attack хамтлаг Хоуп Сандовалтай хамтарсан “The Spoils” дууны шинэ клипийг танилцууллаа

Кейт Бланшеттын тоглосон энэхүү клипэнд ямар нэгэн үйл явдал бараг болдоггүй. Тус видеонд Кейт Бланшеттын нүүр маш ойроос харагдана. Ингээд түүний царайнд зургаан минутын турш үнэхээр хачирхалтай өөрчлөлтүүд явагдаж эхэлдэг ба клипний төгсгөлд бүр хөшөө, баримал шиг болон хувирдаг.

"The Spoils" дууны клипийг Австралийн кино найруулагч Жон Хиллкоут хийсэн бөгөөд тэрээр өмнө нь Depeche Mode, Ник Кейвийн уран бүтээл дээр ажиллаж байсан юм. Түүнчлэн, Хиллкоутын найруулсан "The Road" кино 66 дах Венецийн кино наадмаас "Golden Lion" шагнал хүртэж байсан билээ.

Дашрамд дурдахад, Massive Attack хамтлагийн "The Spoils" нэртэй дуу нь анх өнгөрөгч долоодугаар сарын сүүлээр цацагдсан юм.

цааш үзэх