Хайх

BURO. Playlist: 2021 оны хит дуунуудыг эргэн санацгаая

BURO. Playlist: 2021 оны хит дуунуудыг эргэн санацгаая

Улирч буй оны шилдэг гадаад дуунууд болон онцлох Монгол дуунууд

Text: Д.Марал


Хоёрхон хоногийн дараа шинэ 2022 он айлчлан ирэх гэж байна. Бид шинэ онд урьд урьдынхаасаа илүү их зорилго тавьж, илүү шаргуу ажиллах болно гэж өөрсдөдөө амладаг. Гэхдээ яг одоо тэдгээр зорилгуудаа бодохоос түр сатааран 2021 оныг тодорхойлж чадсан гол дуунуудыг ахин нэг удаа эргэн дурсацгаая. Энэ онд олон улсын дуучид, хөгжимчид дэлхийн хөгжмийн салбарт багагүй шуугиан дэгдээж, шинэ дээд амжилтуудыг тогтоосны зэрэгцээ Монголын уран бүтээлчид ч биднийг өөрсдийн уран бүтээлээр гайхшруулж чадсан билээ.

Энэ удаагийн плейлистэд улирч буй 2021 онд орсон газар болгон эгшиглэж, рекорд тогтоож, олон шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан дуунуудыг багтаалаа. Гэхдээ байдаг л хэдэн алдаршсан дуунуудын жагсаалт бэлтгэсэн хэмээн бүү эндүүрээрэй. Таны бодоогүй ч дуунууд тус плейлистэд багтсан гэдэгт итгэлтэй байна.

Шинэ уран бүтээлч Оливия Родриго нэрээ дэлхий даяар цуурайтуулж, түүний дуунууд улам л танигдаж, Lil Nas X-ийн “Montero (Call Me By Your Name)” дуу нь маргаан дагуулж, энэ онд үүсгэн байгуулагдсан R&B дуо хамтлаг болох Silk Sonic нь цоо шинэ хэмнэл, дуугаралт мэдрүүлж, дэлхийг байлдан дагуулж буй BTS хамтлаг шинэ хэв маяг туршин visual талаасаа бүтээлч мэдрэмжийг олгож, Lisa анхны соло уран бүтээлүүдээ толилуулж, Адель бүхэл бүтэн зургаан жилийн дараа шинэ цомгоо гаргаж шүтэн бишрэгчдээ догдлуулсан билээ. Харин Монголын уран бүтээлчдийн хувьд davaidasha уянгалаг, “эмо” дуу гаргаж, Morningstar хүлээлтийг давж, рэпер болон дуучин NENE нь өвөрмөц хоолойгоороо танигдаж, TENNE, Suon нар хамтран этгээд атлаа “донтуулмаар” дуу гаргаж, Bekatrina гайхшруулсаар ерөнхийдөө 2021 онд хөгжмийн салбар маш баялаг байж, хүндхэн цаг үеийг давж гарахад тусалсан юм. Ингээд цоо шинэ нэр, хэв маяг, дуугаралтаар дүүрэн байсан 2021 оны хит дуунуудыг ахин нэг удаа эргэн дурсацгаая.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх