Хайх

BURO. Playlist: Артист Bekatrina-гийн санал болгох 10 дуу

BURO. Playlist: Артист Bekatrina-гийн санал болгох 10 дуу

Хип хоп хөгжмийн хувьд хоолой үндсэн зэмсэг

Text: Э.Амартүвшин


Энэ удаагийн плейлист өвөрмөц, этгээд, ямар ч урсгалд баригдалгүй уран бүтээлээ туурвидаг артист Bekatrina-гийн санал болгох дуунуудаас бүрдэж байна. Түүний бүтээдэг хөгжмийг хамгийн бүдүүн бааргаар хип хоп гэж л тодорхойлж болох байх. Гэхдээ түүнд хип хоп хөгжим таалагдахаа болиод, нэлээд удаан хугацааны турш сонсож чадахгүй шахам байсан гэнэ. Сүүлийн үед харин YouTube-ээр тэнүүчилж явахдаа олж сонсоод таалагдсан хип хоп дуунуудаараа плейлист үүсгэн бидэнд илгээлээ.

Хөгжмийн сонирхлын хувьд Bekatrina тийм ч их хип хоп сонсдоггүй, жанрын хувьд ч тогтчихсон сонирхол байдаггүй гэнэ. Харин хип хоп хөгжмийн хувьд рэпперийн хоолой үндсэн зэмсэг учир янз бүрийн хэл дээрх дуунууд хайж сонсдог бөгөөд британи аялга болон япон хэл дээрх рэп хөгжмийг онцолсон юм.

Уран бүтээлээрээ сонсогч, үзэгчдийг үргэлжид гайхшируулж ирсэн түүний хайртай дуунууд нь ч мөн адил содон байж таарах байх. Хүлээн авна уу.

цааш үзэх