Хайх

Die Antwoord хамтлагийн шинэ клип: “Banana Brain”

Mount Ninji and Da Nice Time Kid цомогт орсон

Text: Buro.Mongolia


Die Antwoord хамтлагийн дөрөв дэх шинэ цомог есдүгээр сарын дундуур нээлтээ хийнэ. Үүнээс өмнө Нинжа ба Йоланди нар үнэхээр хачирхалтай видео клипийг танилцууллаа

Тус клипэнд Йоланди аав ээжийнхээ шаазан аягатай цайнд атга дүүрэн нойрны эм хийж өгөөд, тэднийг унтсан хойгуур Нинжагийн машинд суун солиотой үдэшлэг рүү явдаг. Өмнөд Африкийн хамтлаг өөрсдийн шинэ цомгийг "Харанхуй ба өрөвдөлтэй" дуунуудаас бүрдсэн ба заримдаа маш мэдрэмтгий, зөөлөн, романтик бөгөөд учир битүүлэг аялгуутай байх болно гэж бидэнд амлаж байсан. Тэгвэл "Banana Brain" дууны шинэ клип яг л энэ тодорхойлолтонд таарчээ.

Энэхүү клипний зураг авалтыг найруулагч Теренс Нил хийсэн бөгөөд тэрээр өмнө нь Die Antwoord, Skrillex, adidas-тай хамтарч ажиллаж байсан туршлагатай. Дахин сануулахад, "Mount Ninji and Da Nice Time Kid" цомог есдүгээр сарын 16-нд нээлтээ хийх болно.

цааш үзэх