Хайх

Disclosure хамтлаг Jaded кпипээ гаргалаа

Удахгүй гарах Caracal цомгоос

Text: Б.Амина


Зураг:

Disclosure хамтлаг Holding On болон Omen клипүүдийнхээ араас Jaded гэх шинэ клипээ гаргажээ

Бид өмнө нь Disclosure болон Sam Smith нарын Omen дууг танилцуулсан. Харин одоо, богино хэмжээний кино болон сурталчилгааны видео хийдэг Райан Хоупын найруулсан, түүхийн гурав дах хэсэг болох шинэ клип бидний өмнө дэлгэгдлээ. Эхний хэсэгт гол дүр нь шивээс хийлгэж мотоциклиор давхиж, харин хоёр дах хэсэгт үдэшлэгт явдаг бол гурав дах хэсэгт тэрээр гинжэнд зүүсэн зоосонд ховсдуулж нэгэн өрөөнд байх бөгөөд дараа нь цөлд байгаагаар гардаг. Энд мөн ах дүү Лоуренс үзэгдэнэ.

Гэвч хамгийн гол нууц клипэнд биш харин есдүгээр сарын 25-нд гарах Caracal цомогт байгаа юм. Хамгийн анхны, 2013 онд гарсан Settle цомгийн дараа тэдний амралт эхэлсэн. Харин одоо тэд өөрсдийн стилийг хадгалан, чанартай зүйл бүтээн, өөрсдийгөө дахин илэрхийлж чадах болов уу? Ах дүү Лоуренс болон Сэм Смит нар тэдэнтэй Latch суперхитэд хамтарч байсан юм. Дуучин Сэм Смит жинхэнэ поп од болж, өнгөрсөн жил гарсан анхны цомог In the Lonely Hour нь Их Британид №1-д тооцогдож, Stay With Me, I'm Not the Only One болон Restart бүтээлүүд нь амжилтыг баталгаажуулсан. Одоо шинэ цомог нь гарснаар Disclosure хамтлагийг олон шинэ зүйлс хүлээж байгаа биз ээ.

цааш үзэх