Хайх

Doja Cat-ийн шинэхэн цомог тун удахгүй

Doja Cat-ийн шинэхэн цомог тун удахгүй

Text: Buro.Mongolia


Үргэлж шинэ, содон төрхөөрөө шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьдаг уран бүтээлч бол Doja Cat. Харин тэрээр есдүгээр сарын 22-ны өдөр “Scarlet” хэмээх дөрөв дэх бие даасан шинэ цомгоо цацахаар болсон гэдгээ өөрийн Instagram-аараа дамжуулан мэдэгдлээ. “Scarlet” цомог нь нийт 20 дуутай ба Post Malone, Saweetie болон Megan Thee Stallion зэрэг уран бүтээлчид хамтран ажиллажээ. Цомгийн “Attention”, “Paint the Town Red” зэрэг дуунууд нь аль хэдийн сонсогчдын хүртээл болсон бол энэ Баасан гарагт “Demons” хэмээх цоо шинэ дуугаа цацах аж. "Demons" дууны видео клипэнд Уэнсдэй Аддамсын дүрээрээ алдартай жүжигчин Кристина Риччи тоглосон гэнэ. 

Мөн тэрээр шинэ цомгийнхоо хүрээнд аравдугаар сарын 31-нээс эхлэн 12-р сарын 13-ний өдөр хүртэл аялан тоглолт хийх ба тоглолтод реппер Ice Spice, Doechii нар урилгаар оролцох аж. Doja Cat өнгөрсөн жил The Weeknd-тэй хамтран аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байсан хэдий ч гүйлсэн булчирхайн хагалгаанд орсон учир харамсалтай нь цуцлагдсан юм.

Түүний 2021 онд гаргаж байсан “Planet Her” цомгийн дуунууд одоо ч маш алдартай байгаа учир шинэ цомгийн хүлээлт сонсогчдын дунд багагүй өндөр байгаа гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх