Хайх

Грэммийн эргэн тойронд: Ялагчид тодорч, дуучин Бейонсе рекорд эвдлээ

Грэммийн эргэн тойронд: Ялагчид тодорч, дуучин Бейонсе рекорд эвдлээ

2023 оны хөгжмийн ертөнцийн шилдгүүд тодорлоо

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Лос-Анжелес хотын Crypto.com Arena-д хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг 65 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил рэппер Кендрик Ламар Грэммийн ёслолоос “Оны шилдэг рэп цомог”, “Оны шилдэг рэп үзүүлбэр”, “Оны шилдэг рэп дуу” гэсэн рэп төрлийн гурван том шагналын эзэн болж бахдам ялалт байгуулав. Мөн түүнчлэн Вайола Дэвис шинэхэн "ЭГОТ" статустан болсон билээ. 

65 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын гол дүр яах аргагүй дуучин Бейонсе байв. Тэрээр энэ жил нийт есөн төрөлд нэр дэвшсэнээс "Оны шилдэг электроник дуу бичлэг", "Оны шилдэг уламжлалт R&B үзүүлбэр", "Оны шилдэг R&B дуу", "Оны шилдэг электроник хөгжмийн цомог" зэрэг дөрвөн төрөлд ялалт байгуулж, 32 дахь шагналаа хүртсэнээр бүх цаг үеийн хамгийн олон Грэммийн шагналт уран бүтээлч болж чадсан юм. 

Мөн энэ үдэш Тревор Ноа ёслолын хөтлөгчөөр ажилласан бол Харри Стайлс өөрийн хит уран бүтээл "As It Was"-ийг тайзнаа толилуулж, Сэм Смит, Ким Петра нар "Unholy" дуугаа өргөн барьж, Мисси Эллиотт, Куин Латифа, Lil Wayne, Busta Rhymes болон бусад рэпперүүдийн тусгай сет ёслолын тайзыг доргиолоо.

Ингээд Грэмми 2023 шагнал гардуулах ёслолын гол төрлүүдийн ялагчидтай танилцацгаая.

Оны шилдэг дуу

"Just Like That" - Бонни Рэйтт

Грэммийн эргэн тойронд: Ялагчид тодорч, дуучин Бейонсе рекорд эвдлээ (фото 1)

Оны шилдэг дуу бичлэг

"About Damn Time" - Lizzo

Оны шилдэг шинэ уран бүтээлч

Самара Жой

Оны шилдэг цомог

"Harry’s House" - Харри Стайлс

Грэммийн эргэн тойронд: Ялагчид тодорч, дуучин Бейонсе рекорд эвдлээ (фото 2)

Оны шилдэг поп цомог

"Harry’s House" - Харри Стайлс

Оны шилдэг уламжлалт поп цомог

"Higher" - Майкл Бубле

Оны шилдэг клип

"All Too Well: The Short Film" - Тейлор Свифт

Оны шилдэг электроник хөгжмийн цомог

"Renaissance" - Бейонсе

Грэммийн эргэн тойронд: Ялагчид тодорч, дуучин Бейонсе рекорд эвдлээ (фото 3)

Оны шилдэг хөгжмийн тухай кино

Various Artists - Jazz Fest: A New Orleans Story

Оны шилдэг поп соло үзүүлбэр

"Easy on Me" - Адель 

Грэммийн эргэн тойронд: Ялагчид тодорч, дуучин Бейонсе рекорд эвдлээ (фото 4)

Оны шилдэг поп дуо/хамтлагийн үзүүлбэр

"Unholy" - Сэм Смит, Ким Петрас

Оны шилдэг рэп цомог

"Mr.Morale & the Big Steppers" - Кендрик Ламар

Грэммийн эргэн тойронд: Ялагчид тодорч, дуучин Бейонсе рекорд эвдлээ (фото 5)

Оны шилдэг рэп үзүүлбэр

"The Heart Part 5" - Кендрик Ламар

Оны шилдэг рэп дуу

"The Heart Part 5" - Кендрик Ламар

Оны шилдэг R&B үзүүлбэр

"Hrs & Hrs" - Muni Long

Оны шилдэг R&B дуу

"Cuff It" - Бейонсе

Оны шилдэг кантри цомог

"A Beautiful Time" - Вилли Нелсон

Оны шилдэг рок үзүүлбэр

"Broken Horses" - Брэнди Карлайл

Оны шилдэг рок дуу

"Broken Horses" - Брэнди Карлайл

Оны шилдэг рок цомог

"Patient Number 9" - Оззи Осборн

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх