Хайх

Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд

Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд

Text: Buro.Mongolia


Грэммийн улаан хивсний ёслолд оролцож буй алдартнуудын нүүр будалт, үс засалт нь тусдаа шагналд нэр дэвшүүлж болохуйц мейкап артист, үсний стилистүүдийн ур чадварыг сорьсон, бүтээлч байдаг. Энэ удаад зочдын төрхүүд дунд супер тренди, Холливүүдийн сонгодог болон 90-ээд оны хэв маяг зонхилжээ.

Юун түрүүнд яг одоо “It” байгаа панк стилийг үргэлжлүүлэн дэлгэрүүлэхээр шийдсэн Doja Cat-ын нүүр будалтыг хоёр удаагийн Эммийн шагналт Эрнесто Касияас хийсэн байна. Касияас энэхүү будалт дээр ажиллахдаа Doja Cat-ын нүд, уруул, арьсыг яг л түүний өмссөн латекс даашинз шиг гэрэлтүүлэхийг зорьжээ. Түүнчлэн дуучин Anitta-гийн бор өнгөний төрөл бүрийн туяа оролцуулсан 90-ээд оны шинжтэй нүүр будалт, Тейлор Свифтын улаан уруул, муурын нүдний хослол, H.E.R дуучны нэрийн хуудас болсон хөвсгөр, буржгар үсний засалт болон Cardi B-гийн даашинзтайгаа ижилсүүлэн бүтээсэн хөх өнгийн нүдний контур анхаарал татлаа.

Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 1)
Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 2)
Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 3)
Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 4)
Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 5)
Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 6)
Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 7)
Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 8)
Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 9)
Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 10)
Грэмми 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд (фото 11)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх