Хайх

Монгол ахуй Петит Меллерийн шинэ клипэнд

Монгол ахуй Петит Меллерийн шинэ клипэнд

The Flute

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Францын поп хөгжмийн шинэ одын “The Flute” нэртэй клипэнд хачирхалтай хувцастай Петит Меллер цаа буга унаж, монгол айлд дуулж бүжиглэн цагийг зугаатай өнгөрөөнө

Үнэн хэрэгтээ Францын поп дуучин Петит Меллерийн нас ба жинхэнэ нэрийг хэн ч мэддэггүй. Петит Меллерийн хэлснээр бол тэр "Le Nouveau Jazzy Pop" гэдэг урсгалаар дуулдаг гэнэ. Олны анхаарлыг 2012 оноос эхлэн татаж байгаа түүнийг шүүмжлэгчид Францын "Лолита" гэж хочлоод байгаа юм. Петит Меллерийн ээж Шансон хөгжимд дуртай байсан нь түүний уран бүтээлд асар их нөлөө үзүүлжээ.

"The Flute" нэртэй энэхүү шинэ клипэнд маш этгээд хувцасласан Петит Меллер ба Монгол орны байгаль, бөхчүүд, цаа буга мөн уулан дээр лимбэ тоглож байгаа Туяа охиныг харж болно. Сонирхуулахад, дуучны өмссөн байгаа бүх хувцаснуудыг Бельгийн Антверпен дахь "Royal Academy of Fine Art" урлагийн сургууль урласан байна. Ингээд энэхүү эрч хүчтэй, хөгжилтэй видео клипийг эндээс хүлээн авч үзэцгээе.

цааш үзэх