Хайх

Mонстар Продакшн Huawei P40 Series-тэй хамтран Монголд анх удаа гар утсаар бичсэн бүрэн хэмжээний клипийг хүргэнэ

Mонстар Продакшн Huawei P40 Series-тэй хамтран Монголд анх удаа гар утсаар бичсэн бүрэн хэмжээний клипийг хүргэнэ

Энэрэл, Mrs M, FLA нарын хамтарсан “Тансаг бүүвэй” дууны клип хоёр хоногийн дараа цацагдана

Text: Buro.Mongolia


Gen Z буюу шинэ үеийн дуу хоолой болсон youtube channel-д Монголын Music video чиглэлийн нэгэн сор болсон MONSTAR продакшн, Huawei хэрэглэгчийн бизнес групп (Huawei Consumer Business Group) хамтран HUAWEI P40 Series-ийн гар утсаар авсан Тансаг бүүвэй нэртэй дууны бүрэн хэмжээний клипийг энэ бүтэн сайн өдөр 19:00 цагт MONSTAR TV Youtube сувгаар хүргэхэд бэлэн боллоо.

Уг бүтээлийн санааг анх Монголын үзэгч залуучуудын дунд Urbantalk нэрээр танигдсан залуусын чөлөөт нэвтрүүлгийн Продюсер Я.Учрал санаачлан хагас жилийн туршид хийгдсэн бөгөөд өмнө нь хамтын уран бүтээл гаргаж байгаагүй дуучин Энэрэл, MrsM, Fla нар хамтран дуулсан мөн Монголд анх удаа гар утсаар бүрэн хэмжээний клипийг хийснээрээ онцлогтой юм.

Mонстар Продакшн Huawei P40 Series-тэй хамтран Монголд анх удаа гар утсаар бичсэн бүрэн хэмжээний клипийг хүргэнэ (фото 1)

Monstar Production нь 2017 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа одоог хүртэл Монголын хөгжмийн салбараас music video чиглэлээр Youtube тавцанд хамгийн өндөр хандалтыг авсан байдаг. Богино хугацаанд маш олон үзэгч фэнүүдээсээ өндөр үнэлгээ авч чадсан "Унана", "Ayo", "Зогсохгүй" гэх мэт олон уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгосон нь одоо ч зогсолтгүйгээр хандалт авсаар байгаа.

Huawei P40 Series ухаалаг утасны хувьд ирэх аравдугаар сарын 5-наас Монгол Улсад нийлүүлж эхлэхэд бэлэн болсон ба албан ёсоор Мобиком, Юнител, Солар Стар, Технозон гэсэн дөрвөн газраар борлуулагдах юм. Өнгөрсөн онд тэд дэлхийн хамгийн анхны 50x Zoom-тэй гар утас гаргаж камераараа олон нийтийг шуугиулж байсан бол, энэ жил дэлхийд анх удаа шөнийг өдөр мэт авдаг камер, бас хамгийн хурдан цэнэглэдэг wireless cупер charge бүхий Huawei P40 Series гар утаснуудаа танилцуулж, 2020 оны дэлхий хамгийн шилдэг камер бүхий гар утсаар тодорсон билээ.

Үнэ болоод сонголтын хувьд Huawei P40 Pro ухаалаг утсыг гялалзсан мөнгөлөг болон хар өнгөний сонголттойгоор 3,499,000+ төгрөгөөр, Huawei P40 загварын ухаалаг утсыг хар өнгөний сонголттойгоор 2,499,000+ төгрөгөөр, Huawei P40 Lite ухаалаг утсыг 919,000+ төгрөгөөр, Huawei P40 Lite E ухаалаг утсыг 649,000+ төгрөгөөр худалдан авах боломжтой юм.

Хүссэн бүх аппликейшнуудаа саадгүй татна.

Mонстар Продакшн Huawei P40 Series-тэй хамтран Монголд анх удаа гар утсаар бичсэн бүрэн хэмжээний клипийг хүргэнэ (фото 2)

Хэрэглэгчдийн хамгийн их эргэлзээтэй байгаа зүйл бол апп сан юм. Тэгвэл Huawei Consumer Business Group (CBG)-ээс Petal Search гэх нэгэн шинэлэг хайлтын программыг танилцуулсан бөгөөд Huawei-н App Gallery-гаас Petal Search гэж татаж аваад тэндээсээ хүссэн бүх аппаа татаж суулгах, мөн Update хийх боломжтой боллоо. Уг хайлтын программ нь Huawei гар утас болон таблет хэрэглэгчдийн хувьд Google play store-ийг орлох хувилбар гэсэн үг юм.

Huawei Mongolia

Web: https://consumer.huawei.com/mn/
Facebook хуудас: Huawei Mobile Mongolia
Холбогдох утас: 7777-7722

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх