Хайх

Super Bowl 2022: Snoop Dogg, Эминем болон бусад алдартнуудын тайз доргиосон үзүүлбэр

Super Bowl 2022: Snoop Dogg, Эминем болон бусад алдартнуудын тайз доргиосон үзүүлбэр

Text: Buro.Mongolia


АНУ-ын Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн аваргын төлөөх финалын тулаан буюу Super Bowl 2022 тэмцээн эхэллээ. Энэ бол сэтгэл догдлуулсан спортын тоглолт, поп артистуудын үзүүлбэрүүдээрээ олон мянган үзэгчдийн анхаарлыг татдаг АНУ-ын гэлтгүй дэлхийн хэмжээний спорт, энтертейнмент хосолсон томоохон арга хэмжээ билээ. Тэгвэл 2022 оны Super Bowl тэмцээний халфтайм шоунд Dr.Dre, Кендрик Ламар, Эминем, Мэри Жей Блайж болон Snoop Dogg нар үзүүлбэрээ толилуулж Sofi стадионыг доргиосон байна. Эдгээр таван уран бүтээлч нь анх удаагаа нэг тайзан дээр тоглосон бөгөөд хөгжимд дурлагсад, шүтэн бишрэгчид тус үйл явдлыг “урлагийн салбарын бас нэгэн мартагдашгүй, түүхэн хэсгүүдийн нэг” хэмээн тодорхойлсон юм. Түүнчлэн 50 Cent, Андерсон Пак нар халфтайм шоунд тоглох уран бүтээлчдийн жагсаалтад байгаагүй ч үзүүлбэрээ толилуулж үзэгчид олонд гэнэтийн бэлэг барьжээ.

Халфтайм шоу нь уран бүтээлчдийн хамгийн хит гэсэн тодотголтой нийт арван дуунаас бүрдсэн бөгөөд шилдэг түвшний амьд хамтлагийн үзүүлбэр, бүжигчдийн тоглолт, тайзны инсталляцыг харуулсан юм. Тоглолтын бичлэгийг энд дарж үзнэ үү.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх