Хайх

Coachella 2022 наадамд оролцох уран бүтээлчид тодорлоо

Coachella 2022 наадамд оролцох уран бүтээлчид тодорлоо

The Hu, Харри Стайлс, Билли Айлиш, Йе болон бусад

Text: Buro.Mongolia


Цар тахлын улмаас бүтэн хоёр жилийн турш хойшлогдож, цуцлагдсаны эцэст Coachella хөгжмийн наадам энэ оны дөрөвдүгээр сарын 15-17 болон 22-24 өдрүүдэд уламжлалт ёсоор Калифорни мужийн Индио хотод зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл дэлхийн томоохон хөгжмийн фестивалиудын нэгт тооцогддог Coachella наадмын зохион байгуулагчид нь хэдхэн цагийн өмнө тус наадамд оролцож, уран бүтээлээ толилуулах дуучдыг зарлалаа. Энэ жил Харри Стайлс, Билли Айлиш болон Йе (Канье Уэст) нар Coachella 2022 наадмын гол уран бүтээлчдээр тодорчээ. Мөн Монголын алдарт The Hu хамтлаг, Өмнөд Солонгосын хип-хоп хамтлаг Epik High, Megan Thee Stallion, Doja Cat, 21 Savage, Big Sean болон бусад олон хамтлаг, дуучид оролцохоор болсон байна.

Одоогоор наадмын эхний амралтын өдрийн тасалбар борлуулагдаж дууссан бол хоёр дах амралтын өдрийн тасалбар маргааш буюу нэгдүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн худалдаалагдана.

Coachella 2022 наадамд оролцох уран бүтээлчид тодорлоо (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх