Хайх

The Colors “Mind oddity” клипээ MTV.ru-д өглөө

The Colors “Mind oddity” клипээ MTV.ru-д өглөө

Muse хамтлагтай нэгэн тайзнаа The Colors гарна

Text: Ж.Чинбат


Зураг: Buro 24/7 Mongolia

“МTV.ru хөгжмийн сувгаар манай хамтлагын клипийг үзсэн хүн бидэнд зургийг нь явуулаарай” хэмээн тус хамтлагын ахлагч Г.Тогтуун сонсогчдоосоо хүслээ

The Colors хамтлаг 2015 оны 8-р сард ОХУ-ын Владивосток хотноо зохиогдох V-Rox хөгжмийн фестивальд оролцохоор болжээ. Номхон далайн эргийн энэхүү залуу уур амьсгалтай хотын хөгжмийн наадмыг Rolling stones, New York Times зэрэг хэвлэлүүд "Оросод болдог наадмуудаас нэлээд өвөрмөц, олон сая хүний анхаарлыг татаж чадсан фестиваль" гэж бичжээ. Өнгөрсөн жил Америк, Япон, Хятадын уран бүтээлчид голлон тоглож байсан тус наадамд дөрвөн өдрийн дотор 100,000 хүн оролцсон ба Монголоос анх Моханик хамтлаг тус наадамд оролцсон.
Тус фестиваль энэ жил хүлээж авах шинэ хамтлагуудаа Оросод танилцуулга хийх үүднээс MTV.ru хөгжмийн сувгаар зарим хамтлагийн клипийг цацахаар болжээ. Үүнд The Colors хамтлагийн "Mind oddity" /Бодлын тэнгэрээс асгарах одод/ дууны клип багтсан байна.

The Colors “Mind oddity” клипээ MTV.ru-д өглөө (фото 1)

The Colors хамтлагийн ахлагч Г.Тогтуун албан ёсоор клипээ гаргах гэрээгээ явуулсны дараа "Дээр үед Камертон хамтлаг MTV Asia гарсан гэдэг яриа гарахад би жоохон итгээгүй ч, тэрхэн үедээ их л шүтээд өнгөрч байж билээ. Тэгсэн одоо ингээд өөрсдийнхөө клипийг MTV-д гэрээг нь байгуулаад албан ёсоор өгчих гэж. Зөндөө баярлалаа" хэмээн тус наадамд оролцох ажлыг зохион байгуулж буй Анима Мунди энтертэйнмэнтэд талархлаа илэрхийлжээ.
2015 оны V-Rox фестивалийн голлон тоглогчоор Muse хамтлаг тоглох бөгөөд дэлхийн шилдэг хамтлагтай хамт Монголын орчин үеийн хөгжмийг номхон далайн эрэгт дуурсгах The Colors хамтлагтаа амжилт хүсэцгээе.

 

цааш үзэх