Хайх

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо

Forbes сэтгүүлийн ээлжит тайлан

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 эрэгтэй жүжигчнийг нэрлэсэн байна. Сэтгүүлчид 2018 оны зургаадугаар сарын 1-нээс 2019 оны зургаадугаар сарын 1 хүртэлх хугацаанд оддын олсон орлогыг тооцоолжээ. Forbes-ын мэргэжилтнүүд хамгийн амжилттай жүжигчдийн жагсаалтыг Nielsen, ComScore, Box Office Mojo ба IMDB-гийн мэдээлэл болон кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийн үнэлгээ дээр тулгуурлан боловсруулсан байна.

Жүжигчин Дуэйн Жонсон нэг жилийн хугацаанд 89,4 сая ам.доллар олсноор жагсаалтыг тэргүүлжээ. Тэрээр 2018-2019 оны хооронд "Rampage", "Skyscraper", "Hobbs & Shaw" гэсэн гурван кинонд тогложээ. Үүнээс гадна өдгөө 47 настай жүжигчин Under Armour спорт хувцасны брэндийн сурталчилгаанд оролцсон юм.

Жагсаалтын хоёрдугаарт жүжигчин Крис Хемсворт (76,4 сая ам.доллар) бичигджээ. Тэрээр энэхүү жагсаалтын 3, 6, 8-р байрыг эзэлсэн Роберт Дауни Жуниор, Брэдли Купер, Крис Эванс нарын адилаар "Avengers: Endgame" киноны гол дүрд тоглосон юм. Харин Холливүүдийн супер одуудын араас, рейтингийн гуравдугаар байранд Энэтхэгийн жүжигчин, Болливүүдийн од Акшай Кумар (65 сая ам.доллар) жагсжээ. Forbes-ын рейтингийн сүүлийн байранд жүжигчин Уилл Смит жагссан бол өнгөрсөн жил жагсаалтыг тэргүүлсэн Жорж Клуни энэ жил рейтингэд багтаж чадаагүй байна.

Харин одоо хамгийн өндөр цалинтай 10 эрэгтэй жүжигчнийг харцгаая.

1. Дуэйн Жонсон - $89,4 сая

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 1)

2. Крис Хемсворт - $76,4 сая

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 2)

3. Роберт Дауни Жуниор - $66 сая

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 3)

4. Акшай Кумар - $65 сая

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 4)

5. Жеки Чан - $58 сая

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 5)

6. Брэдли Купер - $57 сая

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 6)

7. Адам Сэндлер - $57 сая

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 7)

8. Крис Эванс - $43,5 сая

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 8)

9. Пол Радд - $41 сая

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 9)

10. Уилл Смит - $35 сая

2019 оны хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх