Хайх

Рианна хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэй боллоо

Рианна хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэй боллоо

"Work, work, work, work, work"

Text: Buro.Mongolia


Хэдийгээр дуучин Рианна өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг ч шинэ цомог гаргаагүй ч хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэй болжээ. Тодруулбал Forbes-ын тооцооллоор дуучин бүсгүйн хөрөнгө одоогоор нийт 600 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Сонирхолтой нь тэрээр энэ их хөрөнгийг дуу хөгжмийн карьерын орлогоос бус харин загвар ба гоо сайхны салбарт LVMH холдингтой хамтран ажилласнаар босгосон гэнэ.

Эргэн сануулахад Рианна Fenty Beauty брэндийг LVMH групптэй хамтран эзэмшдэг юм. Өнгөрсөн жилийн хугацаанд энэ төсөл дуучин бүсгүйд ойролцоогоор 570 сая ам,долларыг авчирсан байна. Үүнээс гадна Рианна Savage x Fenty нэртэй дотуур хувцасны брэнд эзэмшдэг бөгөөд энэ тавдугаар сараас эхлэн хувцас, гутал, аксесуар, үнэт эдлэл худалдаалдаг Fenty Maison гэх тансаг зэрэглэлийн брэнд үүсгэн байгуулсан юм.

Өнөөдөр Рианна хөрөнгийн хэмжээгээрээ дуучин Мадонна (570 сая ам.доллар), Селин Дион (450 сая ам.доллар), Бейонсе (400 сая ам.доллар) нарыг гүйцэн түрүүлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх