Хайх

Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд

Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд

Text: Ц. Усанболор


2025 оны Met Gala үдэшлэгийн улаан хивсний ёслол дээр алдартнууд зөвхөн тансаг хувцсаар бус гоёл чимэглэл, нүүр будалт, үс засалт, хумсны урлагаар дамжуулан өөрийн хэв маяг, уран сэтгэмжээ илэрхийлдэг билээ. Тэгвэл энэ жилийн үдэшлэг дээр хамгийн ихээр анхаарал татсан бьюти трендүүдийг тоймлон хүртээл болгож байна.


Нойтон мэт долгионтой үс

Энэ үдэш олон уран бүтээлчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч, дуучин, жүжигчин, бүжигчин Жозефин Бейкерийн 1920-иод оны хэв маягийг, тэр дундаа түүний хувцаслалт болон нойтон мэт үс засалтыг хэрэгжүүлсэн байлаа. Тухайлбал, Дуа Липа, Симона Байлз, Тейана Тейлор нар энэхүү үс засалтыг орчин үеийн хувилбарт оруулсан байв.

Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 1)
Дуа Липа
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 2)
Тейана Тейлор
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 3)
Tems
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 4)
Симона Байлз
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 5)
Айо Эдебири
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 6)
Жереми Поуп

Контур

Контур бол улаан хивсний ёслол дээр үзэгддэг сонгодог чиг хандлага хэдий ч энэ жил алдартнууд маш сонирхолтойгоор ашигласан байв. BLACKPINK-ийн Лиза контурыг зөөлөн, сүүдэрлэсэн мэт зурж, Лана Дель Рей хурц, уртаар тавьж винтэж үс засалттай хослуулсан бол, Алекс Консани смоки будалт хийхдээ нүдийг нарийн контураар хүрээлж, дээгүүр нь шигтгээгээр чимэглэж өгчээ.

Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 7)
Лиза
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 8)
Лана Дель Рей
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 9)
Сидни Суини
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 10)
Алекс Консани

Боб тайралт + чёлка

Энэ үдэш олон зочид цоо шинэ үс тайралтуудыг харуулаад амжлаа. Тэдний дундаас Памела Андерсон, Зои Салдана, Анжель Ван Лакен нар Анна Винтурын хамгийн дуртай үс засалт болох боб тайралтыг хэрэгжүүлжээ. Памела уг засалтыг микро чёлкатай хослуулж, зориуд эмх замбараагүй мэт харагдах чөлөөт төрхийг бүрдүүлсэн бол Салдана гөлгөр, гялалзсан боб засалтаар гоо сайхнаа тодотгож өглөө.

Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 11)
Памела Андерсон
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 12)
Зои Салдана

Цайруулсан хөмсөг

Цайруулсан хөмсөгний чиг хандлага ноёрхсон хэвээр байна. Энэ удаад загвар өмсөгч Имаан Хаммам смоки будалтаа тодотгох үүднээс хөмсгөө цайруулсан бол, инээдмийн жүжигчин Коул Эскола “хөмсөггүй” мэт төрхийг аварга том сормуус, дрэйпинг будалттай хослуулснаар нэгэн өвөрмөц төрхийг бүрдүүлсэн байв.

Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 13)
Имаан Хаммам
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 14)
Коул Эскола
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 15)
Чаппелл Рон
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 16)
Лорен Амос

Хэтрүүлэгтэй хумс

Энэ жилийн Met Gala үдэшлэг дээр олон зочид өвөрмөц, бүтээлч маникюрээр өөрсдийн хэв маягийг тодотгож өгжээ. Хамгийн анхаарал татсан нь Синтия Эривогийн маникюр байсан юм. Түүний хумс үдэшлэгийн сэдэвтэй уялдаж, эрэгтэй хослолын элементүүд болох зангиа, халаасны алчуур зэргийг шингээж урлагийн бүтээл мэт болгон хувиргажээ. Харин Эго Нводим, Ша’Карри Ричардсон нар нүсэр том чимэглэлтэй хумсаар гангарч улан хивсэн дээрх хамгийн зоримог маникюрын чиг хандлагуудыг нэгийг харуулаад амжлаа.

Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 17)
Ша’Карри Ричардсон
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 18)
Лиза
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 19)
A$AP Rocky
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 20)
Синтия Эриво

Афро үс засалт

2025 оны Met Gala-гийн сэдэвтэй хамгийн гүн гүнзгий нийцсэн үс засалт бол мэдээж сонгодог афро билээ. Үдэшлэгт Doechii, Тейлор Рассел, Лорен Хилл, Колин Каперник, Дожа Кэт нар үс засалтаа афро стильд оруулж, өөрийн дүр төрхийг улам тодотгосон байна.

Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 21)
Doechii
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 22)
Лорин Хилл
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 23)
Колин Каперник
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 24)
Дожа Кэт

Гялтганасан уруул

Үдшийн ихэнх зочид мат уруулын будалтаас татгалзаж оронд нь гялалзуулсан эффекттэй өнгөлөгч сонгосон нь ихээхэн анхаарал татсан юм. Уруулын өнгө харилцан адилгүй байсан хэдий ч гаднах бүрхүүл нь нийтлэг гялалзсан байлаа. 

Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 25)
Doechii
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 26)
Жон Тэмс
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 27)
Уитни Пик
Met Gala 2025 дээрх онцлох гоо сайхны трендүүд (фото 28)
Лора Харриер

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх