Хайх

Анхны харц: Жонни Депп XV Людовик хааны дүрийг бүтээж байна

Анхны харц: Жонни Депп XV Людовик хааны дүрийг бүтээж байна

“The Favorite” нэртэй франц кино бүтээлд

Text: Buro.Mongolia


Францын Why Not Productions кино компани жүжигчин Жонни Деппийн тоглосон “The Favorite” нэртэй киноны анхны зургийг нийтэлжээ. Жонни XV Людовик хааны дүрийг бүтээж байгаа бөгөөд анх удаагаа франц хэл дээр жүжиглэж байгаа юм.

Энэхүү кино нь Жанна Дюбарри гэх нэгэн ядуу тарчиг гэр бүлд өссөн ч өөрийн цуцашгүй эрч хүч, ухааныхаа ачаар тэртээх XVIII зууны үеэрх Францын нийгэмд байр сууриа тогтоож, улмаар XV Людовик хааны нууц амраг болсон бүсгүйн түүхийг өгүүлэх юм. Сонирхолтой нь, Жаннагийн дүрд тус кино бүтээлийн найруулагч Майвенн Ле Беско тогложээ. Жүжигчдийн бүрэлдэхүүнд мөн Бенжамин Лаверн, Пьер Ричард, Мелвиль Пупо, Ноэми Львовски, Паскаль Греггори, Индия Хэйр нар багтсан байна.

Анхны харц: Жонни Депп XV Людовик хааны дүрийг бүтээж байна (фото 1)

Deadline вэбсайтын мэдээллэснээр, киноны зураг авалт хараахан дуусаагүй байгаа бөгөөд 2023 онд олны хүртээл болох гэнэ. Түүнчлэн Netflix платформ тус кино бүтээлд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа тул “The Favorite”-г кинотеатруудын дэлгэцнээ гарч дууссаны дараа Netflix-ээс үзэж боломжтой байх юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх