Хайх

Серена Уильямс спортын карьераа орхино

Серена Уильямс спортын карьераа орхино

Гэр бүлдээ илүү их анхаарахыг хүсэж байгаа учраас

Text: Buro.Mongolia


Олимпын дөрвөн удаагийн аварга, дэлхийн чансааны тэргүүнд бичигддэг Америкийн теннисчин Серена Уильямс спортын карьераа өндөрлөх гэж буйгаа Vogue сэтгүүлд зориулан бичсэн нийтлэлээрээ дамжуулан мэдэгдлээ. Тэрээр Vogue сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын нүүрийг таван настай охины хамтаар чимсэн юм. Карьераа өндөрлөх болсон шалтгаан нь гэр бүлдээ бүх анхаарлаа хандуулахыг хүссэнээс болжээ. 

Серена Уильямс спортын карьераа орхино (фото 1)

“Надад 'тэтгэвэр' гэдэг үг хэзээ ч таалагдаж байгаагүй. Тийм болохоор миний яг одоогийн энэ шатыг хувьсал гэж нэрлэвэл зүйтэй байх” хэмээн тэрээр хуваалцсан юм. Мөн тус шийдвэрийг гаргахад түүнд маш хэцүү байсан гэдгээ илэрхийлж, теннис болон хувийн амьдралынхаа аль нэгийг нь сонгох байдалд орохыг хүсээгүй гэнэ. “Ингээд харах юм бол энэ нь маш шударга бус байна. Хэрэв би эрэгтэй хүн байсан бол үүнийг бичээд суухгүй л байсан. Харин эхнэр маань гэр бүлдээ анхаарч байх хооронд би олон олон тэмцээнд үргэлжлүүлэн оролцоод явах байсан”.

Серена Уильямс спортын карьераа орхино (фото 2)

2017 онд Серена болон түүний нөхөр Алексис Оханян нар охинтой болсон ба тэр үеэс хойш тамирчин бүсгүй тэмцээнүүдэд өмнөх шигээ идэвхтэй оролцохоо больсон билээ. Хэвлэлүүдийн мэдээллэж буйгаар, түүний оролцох сүүлийн тэмцээн энэ оны есдүгээр сард Нью-Йорк хотод зохион байгуулагдах US Open байх гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх