Хайх

Анна Винтур \"Ocean's Eight\" кинонд тоглоно

Анна Винтур "Ocean's Eight" кинонд тоглоно

Met Gala-г харуулсан зураг авалтанд

Text: Бюро 24/7


Зураг:

Page Six сэтгүүлийн мэдээллэж буйгаар Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур "Ocean's Eight" кинонд тоглохоор болжээ. Загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох Анна Винтур тус кинонд Met Gala үдэшлэгийг харуулсан зураг авалтанд оролцох болно. Эх сурвалжуудын мэдэгдсэнээр үйл явдалд Met Gala арга хэмжээг маш үнэмшилтэй, яг л жинхэнэ мэт дүрсэлж байгаа бөгөөд Жаред Лето, Александр Ванг, Зак Позен, Дакота Жонсон, Клоуи Севиньи, Жижи Хадид, Кендалл Женнер зэрэг алдартнууд ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдын дүрээр энэ кинонд гарна. Мөн тэд бүгд Cartier брэндийн үнэт эдлэл, Gucci ба Valentino маркийн хамгийн сүүлийн цуглуулгын хувцаснуудаар гоёсон байх юм.

"Ocean's Eight" киноны гол найман гэмт хэрэгтний дүрд Энн Хэтэуэй, Сандра Буллок, Кэйт Бланшетт, Хелена Бонем Картер, Рианна, Минди Калинг, Сара Полсон, Awkwafina зэрэг одууд тоглосон байна. Энэхүү кино нь 2018 оны зун нээлтээ хийхээр төлөвлөгджээ. 

цааш үзэх