Хайх

Барбигийн Малибу дахь Мөрөөдлийн байшинг Airbnb дээр үнэгүй түрээслэх боломжтой

Барбигийн Малибу дахь Мөрөөдлийн байшинг Airbnb дээр үнэгүй түрээслэх боломжтой

Text: Buro.Mongolia


Калифорни мужийн Малибуд байрлах Барбины тоглоомон байшингаас сэдэвлэн бүтээсэн Мөрөөдлийн байшинг түрээслэх боломж дахин нэг удаа нээгдлээ. Урьд нь 2019 онд Барби хүүхэлдэйн 60 жилийн ойн баярт зориулан тус байшинг Airbnb-гээр дамжуулан хоёр хоногийн турш түрээсэлж байсан бол энэ удаа Грета Гервигийн найруулсан "Barbie" кинонд зориулан тус шийдвэрийг гаргажээ. Үүгээр ч зогсохгүй Airbnb-гийн зүгээс тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд хандив өргөхөөр болсноо зарласан юм. 

Барбигийн шүтэн бишрэгчид монголын цагаар долоодугаар сарын 18-ны 01:00 цагаас эхлэн Мөрөөдлийн байшинг түрээслэх хүсэлтээ airbnb.com/kendreamhouse вэбсайтаар дамжуулан гаргах боломжтой. Улмаар Airbnb тухайн сарын 21,22-ны өдөр хоёр хүнийг азтанаар шалгаруулах болно. Азтан тус бүр хоёр хүртэлх зочны хамтаар Мөрөөдлийн байшинд амрах боломжтой байна. Мөн амралтыг тань илүү сонирхолтой, өгөөжтэй болгохын тулд Кен өөрийн биеэр үйлчлэхээр болжээ.

Мөрөөдлийн байшинд байх хугацаандаа зочид Кенийн хувцасны шүүгээтэй танилцаж, диско танхимд шугаман бүжигт суралцаж, бассейны хажууд наранд биеэ шаран цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. 

Барбигийн Малибу дахь Мөрөөдлийн байшинг Airbnb дээр үнэгүй түрээслэх боломжтой (фото 1)
Барбигийн Малибу дахь Мөрөөдлийн байшинг Airbnb дээр үнэгүй түрээслэх боломжтой (фото 2)
Барбигийн Малибу дахь Мөрөөдлийн байшинг Airbnb дээр үнэгүй түрээслэх боломжтой (фото 3)
Барбигийн Малибу дахь Мөрөөдлийн байшинг Airbnb дээр үнэгүй түрээслэх боломжтой (фото 4)
Барбигийн Малибу дахь Мөрөөдлийн байшинг Airbnb дээр үнэгүй түрээслэх боломжтой (фото 5)
Барбигийн Малибу дахь Мөрөөдлийн байшинг Airbnb дээр үнэгүй түрээслэх боломжтой (фото 6)
Барбигийн Малибу дахь Мөрөөдлийн байшинг Airbnb дээр үнэгүй түрээслэх боломжтой (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх