Хайх

“Beauty and the Beast” киноны сүүлчийн трейлер гарлаа

2017 оны гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Анх 1991 онд гарсан "Beauty and the Beast" анимэйшн киног үзсэн хүн бүхэнд хэдхэн цагийн өмнө цацагдсан шинэ хувилбарын илүү дэлгэрэнгүй трейлер маш танил мэдрэмж төрүүлэх болно. Өөрөөр хэлбэл "Beauty and the Beast" бүрэн хэмжээний киноны хөгжим, зохиол, дүрүүд, зураг авалт гээд бараг бүх зүйлс анхны хувилбартайгаа яг ижилхэн болжээ.

"Twilight" киноны сүүлийн хоёр ангийг бүтээсэн Билл Кондон энэхүү үлгэрийн киног найруулсан бол Оскарын шагналт Алан Менкен, Тим Райс нар хөгжмийг бичиж, Селин Дион дуулсан байна. Гол дүрд Эмма Уотсон, Дэн Стивенс, Люк Эванс ба бусад жүжигчид тогложээ. Эмма Уотсон Беллийн дүрийг бүтээхийн тулд "Үнсгэлжин" киноны гол дүрд тоглохоос татгалзаж байсан юм.

цааш үзэх