Хайх

Blackpink хамтлагийн гишүүн Жисүгийн шинэхэн соло дууг сонсож амжсан уу?

Blackpink хамтлагийн гишүүн Жисүгийн шинэхэн соло дууг сонсож амжсан уу?

Text: Т.Номин-Эрдэнэ


Алдарт BLACKPINK хамтлагийн гишүүн Жисүгийн анхны бие даасан “ME” цомгийн “Flower” нэртэй соло уран бүтээл өнөөдөр цацагдлаа. Өдгөө 28 настай түүний хувьд сүүл мушгин бие даасан уран бүтээлээ гаргаж буй бөгөөд 2018 онд Женнигийн “Solo” нэрт дуу салхи хагалж, 2021 онд Rosé “R”, Lisa “Lalisa” хэмээх синглүүдээ тус тус цацсан юм. Эдгээрээс “Lalisa” дууны албан ёсны видео клип YouTube дээр эхний 24 цагт 73.6 сая үзэлт авснаар соло уран бүтээлчдийн дунд дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бичигдсэн билээ. Тэгвэл бундан улаан уруул, ялдамхан инээмсэглэл, энхрий төрхөөрөө хамтлагийнхаа бусад гишүүдээс ялгардаг Жисү ямар амжилт гаргахыг дэлхий нийт чих тавьж байна.

“YG” энтертэйнментийн зүгээс энэхүү дууны клипэнд хамгийн их хөрөнгө хаясан гэдгээ мэдэгдсэн билээ. Хийл хөгжмийн хэмнэлтэй хосолсон түүний энэхүү синглийн дараа “All Eyes on Me” хэмээх дуу цацагдсанаар хоёр уран бүтээлээс бүрдсэн “ME” цомгийн төсөл дуусгавар болно. BURO. -ийн уншигч та түүний шинэ клипийг яг одоо эндээс үзээрэй.

Дашрамд дуулгахад, дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж байгаа охидын дөрвөл “Born Pink” хэмээх дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж буй. Тэд өнгөрсөн жил Хойд Америкт 14, Европт 10 удаагийн шоу тоглолт хийсэн бөгөөд Ази болон Австралийг хамарсан томоохон хэмжээний 20 гаруй тоглолт нь ид дундаа үргэлжилж байна. “Born Pink” аялан тоглолтын хуваарийг эндээс сонирхоно уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх