Хайх

Бьорк шинэ цомгийнхоо ажилд оржээ

Бьорк шинэ цомгийнхоо ажилд оржээ

Vulnicura-гийн үргэлжлэл

Text: Б.Амина


Зураг:

Бьорк шинэ цомгийнхоо ажлаа эхлүүлсэн болохоо мэдэгдэж, шүтэн бишрэгчдээ баярлууллаа

Исландын алдарт дуучин Бьорк өнгөрсөн жил гаргасан Vulnicura цомгийн үргэлжлэл болох шинэ цомгийн ажилдаа идэвхитэй орсон талаараа ярьжээ. Бьорк гурван шинэ дуугаа бичүүлсэн ба энэ удаад ч мөн нэрт продюсер, хөгжимчин Arca-тай хамтран ажиллаж буйгаа нэгэн ярилцлагадаа дурджээ. Шинэ цомгийн ажил нь эд өрнөж байгаа ч гэлээ Бьорк бусад чухал ажилдаа анхаарлаа хандуулсан хэвээр байна. Тэрбээр төрөлх нутаг Исландынхаа байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа аж. Саяхан Бьорк Hálendið үндэсний цэцэрлэгт хүрээлэн барихыг дэмжсэн гэрээнд гарын үсэг зуржээ.

цааш үзэх