Хайх

\"Breaking Bad\" цувралаас сэдэвлэсэн кино Netflix дээр гарна

"Breaking Bad" цувралаас сэдэвлэсэн кино Netflix дээр гарна

Одоогийн байдлаар яг хэзээ гарах нь тодорхойгүй байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт "Breaking Bad" цувралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино гарах гэж байгаа талаар бид мэдээллэж байсан билээ. Тэгвэл "Greenbrier" нэртэй энэхүү кино хамгийн түрүүнд Netflix тавцан дээр нээлтээ хийхээр болсныг Variety мэдэгдэж байна. Харин үүний дараа AMC кабелийн телевизээр цацагдахаар болжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус киноны найруулга ба кино зохиол дээр цувралыг бүтээсэн Винс Гиллиан ажиллахаар болсон нь тодорхой болсон байгаа. Одоогоор киноны үйл явдлыг нууцалж байгаа ч "Breaking Bad" цувралын гол дүрийн жүжигчин Аарон Пол тоглох нь тодорхой болсон байна. Одоогийн байдлаар киноны нээлтийн тов тодорхойгүй хэвээр байгаа юм.

Эргэн сануулахад "Breaking Bad" кинонд хорт хавдартай химийн багш Уолтер Уайт (Брайан Крэнстон) метамфетамины наймаачин болж, үүнд нь түүний хуучин сурагч Жесси Пинкман (Аарон Пол) тусалж байгаа тухай өгүүлдэг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх