Хайх

The Weeknd “The Idol” цувралд дүр бүтээнэ

The Weeknd “The Idol” цувралд дүр бүтээнэ

Тэрээр гол дүрд тоглох болно

Text: Buro.Mongolia


Канадын алдарт уран бүтээлч Абель Тесфайе буюу The Weeknd HBO сувгийн шинэ "The Idol" цувралд гол дүрийг бүтээх бөгөөд цувралын зохиолчдын нэгээр ажиллана хэмээн Variety сэтгүүл мэдэгдсэн байна. Түүнчлэн олны танил болсон “Euphoria” цувралын зохиолч Сэм Левинсон дуучинтай хамт шинэ цуврал дээр ажиллах билээ.

"The Idol" цуврал нь нэгэн эмэгтэй поп дуучны талаар өгүүлэх юм. Тэрээр тахин шүтэгчдийн удирдагч болон Лос Анжелес хотын шөнийн клуб эзэмшигч залуутай хайр дурлалын харилцаатай болж, түүх өрнөнө.

Эргэн сануулахад, хоёр жилийн өмнө The Weeknd анх удаа уран сайхны кинонд тоглож байсан билээ. Тэрээр ах дүү Бен болон Жошуа Сафди нарын найруулсан "Uncut Gems" хэмээх гэмт хэргийн тухай кинонд өөрийн дүрийг бүтээсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх