Хайх

Дуучин Жо Жонас \"Game of Thrones\" цувралын үйл явдлыг задруулахгүй байх нууцлалын гэрээ хийжээ

Дуучин Жо Жонас "Game of Thrones" цувралын үйл явдлыг задруулахгүй байх нууцлалын гэрээ хийжээ

Тэрээр ихэнх цагаа зураг авалтын талбайд өнгөрүүлжээ

Text: Бюро 24/7


Зураг:

HBO суваг "Game of Thrones" цувралын төгсгөлийн бүлгийн үйл явдлыг задруулахаас сэргийлэхэд хамаг хүчээ дайчилж байгаа бололтой. Тодруулбал Санса Старкын дүрийг бүтээсэн жүжигчин Софи Тернер түүний сүйт залуу Жо Жонас "Game of Thrones" цувралын үйл явдлыг задруулахгүй байх нууцлалын гэрээ хийх шаардлагатай болсон гэдгийг Entertainment Tonight сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуваалцжээ.

Жүжигчин бүсгүй "Жо ихэнх цагаа зураг авалтын талбайд өнгөрүүлсэн. Тиймээс тэр ер нь юу болоод байгааг гадарласан байх. Тэр үйл явдлыг ярьж өгөхийг надаас хүссэн. Гэхдээ Жо нууцлалын гэрээ хийсэн тул бүх зүйл зүгээр" хэмээн ярьсан байна.

Сонирхуулахад Софи Тернер "Game of Thrones" цувралын төгсгөлийг сүйт залуугаасаа гадна дахин нэг найздаа хэлсэн гэдгээ W Magazine сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан юм. Тэрээр "Би нууц хадгалахдаа үнэхээр муу. Тиймээс л хүмүүс надад ямар нэг чухал зүйлээ ярихаа больсон байх" хэмээн хэлсэн байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх