Хайх

Emmy Awards 2016 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Emmy Awards 2016 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Бүрэн жагсаалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн цагийн өмнө Лос-Анжелес хотын Microsoft театрт 68 дах удаагийн Primetime Emmy Awards зохион байгуулагдаж өнгөрлөө. Ингээд энэ жилийн телевизийн салбарын шилдгүүдийн нэрсийн жагсаалтыг сонирхоцгооё

Жимми Киммелийн хөтөлсөн 68 дах удаагийн Emmy Awards амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Хүмүүсийн таамаглаж байсанчлан "Game of Thrones", "The People v. O.J.Simpson: American Crime Strory", "Veep" цувралууд энэ жил ихэнх шагналыг "түүлээ". "Game of Thrones" энэ жил нийт 23 төрөлд нэр дэвшсэнээс 12 шагнал авч чаджээ. Дашрамд дурдахад, HBO телевизийн "Game of Thrones" хит цуврал нийт 38 шагналын эзэн болж, Emmy-гийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн цуврал киногоор шалгарсан юм.

Энэ үдшийн гол үйл явдал бол мэдээж "Mr.Robot" цувралын жүжигчин Рами Малек утга уянгын цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагнал хүртсэн явдал байлаа. Тэрээр "Mr.Robot" цувралд Эллиот Алдерсон хэмээх хакер залуугийн дүрд тоглодог билээ.

Эргэн сануулахад 68 дах удаагийн Emmy Awards шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийн жагсаалт өнгөрсөн долоодугаар сард зарлагдсан бол бид одоо ялагчдын нэрсийн бүрэн жагсаалтыг дэлгэж байна.

Шилдэг утга уянгын цуврал

"Game of Thrones"

Шилдэг инээдмийн цуврал

"Veep"

Шилдэг богино цуврал

"The People v. O.J. Simpson: American Crime Story"

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Рами Малек - "Mr. Robot"

Emmy Awards 2016 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 1)

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Жеффри Тэмбор - "Transparent"

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Татьяна Маслани - "Orphan Black"

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Жулия Луис - Дрейфус - "Veep"

Богино цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Кортни Б. Вэнс - "The People v. O.J. Simpson: American Crime Story"

Богино цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Сара Полсон - "The People v. O.J. Simpson: American Crime Story"

Утга уянгын цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Бен Мендельсон - "Bloodline"

Инээдмийн цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Луи Андерсон - "Baskets"

Утга уянгын цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Мэгги Смит - "Downton Abbey"

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Кейт МакКиннон - "Saturday Night Live"

Богино цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Стерлинг К. Браун - "The People v. O.J. Simpson: American Crime Story"

Богино цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Режина Кинг - "American Crime"

Утга уянгын цувралын шилдэг зохиол

"Game of Thrones"- "Battle of the Bastards" анги, зохиолч Дэвид Бениофф, Д.Б. Уайсс

Утга уянгын цувралын шилдэг найруулга

"Game of Thrones"- "Battle of the Bastards" анги, найруулагч Мигель Сапочник

Emmy Awards 2016 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 2)

Инээдмийн цувралын шилдэг зохиол

"Master of None"- "Parents" анги, зохиолч Азиз Ансари, Алан Янг

Инээдмийн цувралын шилдэг найруулга

"Transparent" - "Man on the Land" анги, найруулагч Жилл Солоуэй

Богино цувралын шилдэг зохиол

"The People v. O.J. Simpson: American Crime Story" - "Marcia, Marcia, Marcia" анги, зохиолч Д.В. ДеВинсентис

Богино цувралын шилдэг найруулга

"The Night Manager" - найруулагч Сюзанна Бир

цааш үзэх