Хайх

Энэ өдрийн видео: Леди Гага Carpool Karaoke-д орлоо

Жеймс Кордены хамт

Text: Buro.Mongolia


Зураг:

Жеймс Кордены хөтөлдөг The Late Late Show нэвтрүүлгийн Carpool Karaoke булангийн энэ долоо хоногийн зочноор дуучин Леди Гага оролцсон байна

Жеймс Корден энэ удаад Леди Гагаг ажилд нь хүргэж өглөө. Тэд хамтдаа Гагагийн "Bad Romance", "Poker Face", "Edge of Glory", "Born This Way" зэрэг хит дуунуудыг болон түүний сүүлийн "Joanne" цомогт орсон "Perfect Illusion", "Million Reasons"-ыг дуулсан юм. Мөн Жеймс Корден бидэнд Леди Гагагийн хамгийн алдартай, бараг бүх хувцаснуудыг өмсөж үзүүллээ.

Леди Гага энэ жилийн эхээр жолооч болж, үнэмлэх авсан тул Жеймс Корден түүнд өөрийн машинаа барихыг зөвшөөрсөн юм. Шинэ жолооч Леди Гага хэсэг зуур машиныг жолоодож Жеймс Корденыг бага зэрэг айлгаад авсан. Корден бүр айсандаа дугуйны хамгаалалтын малгай өмсөж харагдсан.

Леди Гага зам зууртаа, ирэх хоёрдугаар сард болох "Super Bowl" тэмцээний үеэр дуулах болсон тухайгаа маш хөгжилтэй байдлаар өгүүлсэн байна. Мөн Леди Гага саяхан домогт Майкл Жексоны 400 гаруй хувцас, эдлэлийг дуудлага худалдаанаас авсан тухайгаа Жеймс Корденд ярьж, эдгээр хувцаснуудыг тусгай дулааны тохируулгатай өрөөнд хадгалж байгаа гэжээ.

 

цааш үзэх