Хайх

Энэ өдрийн видео: Тейлор Свифт, Ким Кардашьян, Канье Уэст нар нэг оронд

Энэ өдрийн видео: Тейлор Свифт, Ким Кардашьян, Канье Уэст нар нэг оронд

Famous

Text: Buro.Mongolia


Зураг:

Тейлор Свифт, Ким Кардашьян, Жорж Буш, Рианна, Анна Винтур зэрэг дэлхийн хамгийн алдартай 12 хүн нэг оронд хэвтсэн байна

Уржигдар Канье Уэст өөрийн "The Life of Pablo" нэртэй цомгийн Famous дууныхаа видеог Лос-Анжелес хотын цэнгэлдэх хүрээлэнд танилцуулжээ. Видеонд Жорж Буш, Дональд Трамп, Анна Винтур, Рианна, Эмбер Роуз, Крис Браун, Ким Кардашьян, Кейтлин Женнер, Билл Косби, Тейлор Свифт болон Канье Уэст нар ямар ч хувцасгүй, нүцгэн нэг орон дээр хэвтэнэ. Энэхүү дүр зурагт зарим алдартнууд нь лааны тосоор хийсэн мэт харагдах бол бусад нь яг л жинхэнэ мэт харагдаж байлаа. Хэдийгээр Канье энэхүү видеогоор яг юу илэрхийлэх гэсэн нь тодорхойгүй байгаа ч, маргаангүй түүний хамгийн их шуугиан тарьсан үйлдэл болж байна.

цааш үзэх