Хайх

Энэ жүжигчин Женнифер Энистоны оронд Рэйчелийн дүрийг бүтээх байсан

Энэ жүжигчин Женнифер Энистоны оронд Рэйчелийн дүрийг бүтээх байсан

Тэрээр хувийн шалтгаанаар татгалзахад хүрчээ

Text: Buro.Mongolia


Зураг:

"Friends" цувралын Рэйчел Гриний дүр бол жүжигчин Женнифер Энистоны бүтээсэн хамгийн алдартай бас чухал баатруудын нэг билээ. Тэгвэл анхнаасаа энэ дүрийг огт өөр жүжигчин бүтээхээр байсан гэнэ. Сонирхолтой нь тэрхүү жүжигчин "Friends" цувралын өөр нэгэн дүрийг дэлгэцнээ амилуулсан юм.

Алдарт цувралд Росс Геллерийн хуучин эхнэр Кэролын дүрд тоглосон жүжигчин Жейн Сиббеттийн хэлснээр Рэйчел Гриний дүрийг анх түүнд санал болгож байжээ. "Анхнаасаа би огт өөр дүр бүтээх гэж байсан юм. Продюсерууд намайг зургаан гол баатрын нэг болгохыг хүсэж байсан. Энэ дүр Рэйчел байсан. Гэхдээ би энэ тухай хүмүүст нэг их яриад байдаггүй. Яагаад гэвэл Жен... Үүнийг Жен шиг сайн хийж чадах хүн байхгүй" гэж тэрээр хуваалцжээ.

Энэ жүжигчин Женнифер Энистоны оронд Рэйчелийн дүрийг бүтээх байсан (фото 1)

Жейн Сиббетт  мөн тухайн үед бие давхар байсан учраас Рэйчелийн дүрээс татгалзахад хүрсэн хэмээн тайлбарласан юм. "Би өөрийн агентуудаас намайг жирэмсэн гэдгийг продюсеруудад хэлсэн эсэхийг асуухад тэд 'Өө үгүй ээ, бид дараа нь хэлнэ гэж бодож байсан'. Харин би тэдэнд 'Үгүй ээ, та нар тэдэнд урьдчилж мэдэгдэх ёстой' гэсэн. Мэдээж хэрэг продюсерууд надад энэ дүрийг өгөх боломжгүй болсон" гэжээ. Мөн тэрээр юунд ч харамсдаггүй гэдгээ хэлж, Женнифер Энистон энэ дүрийг бүтээсэнд баяртай байдаг хэмээн нэмж онцолсон юм.

Эргэн сануулахад "Friends" цувралын тусгай анги 2020 оны тавдугаар сард HBO Max стриминг тавцангаар цацагдах байсан ч COVID-19 цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх