Хайх

Жоуи хоолноосоо хуваалцана: \"Friends\" цувралын хоолны ном худалдаанд гарна

Жоуи хоолноосоо хуваалцана: "Friends" цувралын хоолны ном худалдаанд гарна

Рэйчелийн трюфелиэс эхлээд Россын хайртай сэндвич хүртэлх цувралд гардаг 90 гаруй хоолны жор багтана

Text: Buro.Mongolia


Зураг:

Коронавирусын тархалтаас болж Friends цувралын тусгай ангийн зураг авалт хойшлогдсон билээ. Гэхдээ биднийг үүнээс өмнө цувралтай холбоотой бас нэгэн гайхалтай гэнэтийн бэлэг хүлээж байна. Ирэх намар буюу есдүгээр сард "Friends" цувралд гардаг хоолны жоруудтай ном албан ёсоор худалдаанд гарахаар болжээ.

"Friends: The Official Cookbook" нэртэй уг номыг ахлах тогооч Аманда Ий бичсэн бөгөөд зууш, үндсэн хоол, амттан, уух зүйлс гээд цувралд харагддаг хоолнуудаас сэдэвлэсэн 90 гаруй жор багтах юм.

Жишээ нь Моникагийн талархлын баярын зоог, Рэйчелийн чихэрлэг трюфель, Россын дуртай сэндвич, Фибигийн эмээгийн нууц жороор хийсэн жигнэмэг (үнэн хэрэгтээ супермаркетаас авсан байдаг), Жоуигийн бөөрөнхий махтай хачиртай талх болон бусад олон хоолнууд номонд оржээ.

"Friends: The Official Cookbook" ном есдүгээр сарын 22-нд буюу цувралын 26 жилийн ойн баяраар худалдаанд гарна. Харин үүнээс өмнө та урьдчилсан захиалга өгч болно.

Жоуи хоолноосоо хуваалцана: "Friends" цувралын хоолны ном худалдаанд гарна (фото 1)

Жоуи хоолноосоо хуваалцана: "Friends" цувралын хоолны ном худалдаанд гарна (фото 2)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх