Хайх

Фрэнк Синатрагийн уран зургуудыг дуудлага худалдаанд оруулна

Фрэнк Синатрагийн уран зургуудыг дуудлага худалдаанд оруулна

Бусад хувийн эд зүйлсийн хамт

Text: Buro.Mongolia


Зураг:

Sotheby's компани арванхоёрдугаар сарын 6-нд Нью-Йорк хотноо домогт дуучин Фрэнк Синатра ба түүний гэргий Барбара нарын хувийн цуглуулгыг дуудлага худалдаанд оруулах гэж байна. Энэхүү дуудлага худалдаанд үнэт эдлэл, дизайн ба дурсгалын эд зүйлс, Пабло Пикассо, Норман Роквелл нарын бүтээлүүд гээд ойролцоогоор 300 ширхэг эд зүйлс худалдаалагдах болно. Үүнээс гадна Фрэнк Синатрагийн өөрийн гараар зурсан найман уран зургийг дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Sotheby's энэхүү дуудлага худалдаанаас нийт 3,5 сая ам.доллар олохоор төлөвлөсөн байгаа аж.

Фрэнк Синатра эдгээр найман зургийг 1986-1991 оны хооронд зуржээ. Алдарт уран зураач Пит Мондрианаас урам авч зурсан энэхүү абстракт бүтээлүүдэд геометрийн хэлбэр дүрснүүд дүрслэгдсэн байна. Жишээ нь хөх өнгийн фон дээр зурсан алиалагчийн царайтай дугуй дүрс нь нэг ёсондоо Фрэнк Синатрагийн өөрийн хөрөг гэж ойлгож болох юм. Тэрбээр уг хөргийг Холливүүдийн жүжигчин Ава Гарднераас салсныхаа дараа шаналж байхдаа зурсан гэдэг.

Фрэнк Синатрагийн уран зургуудыг дуудлага худалдаанд оруулна (фото 1)

Фрэнк Синатрагийн уран зургуудыг дуудлага худалдаанд оруулна (фото 2)

Фрэнк Синатрагийн уран зургуудыг дуудлага худалдаанд оруулна (фото 3)

Фрэнк Синатрагийн уран зургуудыг дуудлага худалдаанд оруулна (фото 4)

Фрэнк Синатрагийн уран зургуудыг дуудлага худалдаанд оруулна (фото 5)

Фрэнк Синатрагийн уран зургуудыг дуудлага худалдаанд оруулна (фото 6)

Фрэнк Синатрагийн уран зургуудыг дуудлага худалдаанд оруулна (фото 7)

Фрэнк Синатрагийн уран зургуудыг дуудлага худалдаанд оруулна (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх