Хайх

“Friends” цувралын жүжигчид одоо тус шоунаас хэр их хэмжээний цалин авдаг вэ?

“Friends” цувралын жүжигчид одоо тус шоунаас хэр их хэмжээний цалин авдаг вэ?

Цуврал дууссанаас 15 жилийн дараа

Text: Buro.Mongolia


Зураг:

Телевизийн салбарын түүхэнд бүтээгдсэн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болох "Friends" цуврал өндөрлөөд бараг 15 жилийг ардаа орхисон ч одоо хүртэл эрчээ алдалгүй үе, үеийн үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Жишээлбэл энэхүү цуврал Warner Bros. кино компанид жил бүр нэг тэрбум ам.долларын орлого оруулдаг нь үүний баталгаа болно. Үүгээр ч зогсохгүй гол дүрийн жүжигчид цувралын орлогоос жил бүр 2%-ийг хүртдэг байна. Энэ нь зургаан жүжигчин жил бүр тус, тус 20 сая ам.долларын цалин авдаг гэсэн үг юм.

Сонирхуулахад кино түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Netflix компани "Friends" цувралыг 2018 онд өөрсдийн тавцанд байршуулахын тулд 70 сая ам.доллар Warner Bros. кино компанид төлж байсан бол 2019 онд тэд 100 сая ам.доллар төлөх гэрээ хийсэн болохыг New York Times сонин мэдэгдсэн юм.

Дэвид Крейн ба Марта Кауффман нарын бүтээсэн "Friends" цуврал 1994-2004 оны хооронд цацагдаж, энэ хугацаанд Эмми, Алтан Бөмбөрцөг зэрэг наадмуудаас асар олон шагнал хүртэж байсан билээ. Нью-Йорк хотноо амьдардаг зургаан найзын хөгжилтэй амьдралыг харуулдаг энэхүү бүтээл нь гол дүрийн жүжигчид болох Женнифер Энистон, Кортни Кокс, Лиза Кудроу, Дэвид Швиммер, Мэттью Перри, Мэтт Леблан нарыг супер одууд болгосон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх