Хайх

\"Friends\" цувралын жүжигчид \"ямар нэг зүйл дээр ажиллаж байгаа\" гэж Женнифер Энистон хэллээ

"Friends" цувралын жүжигчид "ямар нэг зүйл дээр ажиллаж байгаа" гэж Женнифер Энистон хэллээ

Стивен Колбертын шоуны үеэр

Text: Бюро 24/7


Зураг:

Саяхан жүжигчин Женнифер Энистон анх удаа Instagram олон нийтийн сүлжээнд албан ёсны хуудастай болсон билээ. Тэрээр үүнийг тохиолдуулан "Friends" цувралын бусад таван жүжигчидтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч хамтдаа зургаа даруулсныг санаж байна уу? Улмаар энэ постоос болж сүүлийн үед "Friends" цувралын жүжигчид эргэн нэгдэн нэгэн нууц төсөл дээр ажиллаж байгаа талаар таамаг, цуурхлууд тархаж эхэлсэн. Тэгвэл жүжигчин Женнифер Энистон Стивен Колбертын шоунд оролцох үеэрээ цувралын жүжигчид ямар нэг зүйл дээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал Энистон болон Колберт нарын хооронд доорх харилцан яриа өрнөжээ.

Стивен Колберт "Та ямар нэг зүйл болоод байгааг баталж байна уу?" хэмээн жүжигчин бүсгүйгээс асуусан байна. Үүний хариуд Энистон "Ямар нэг зүйл болж байгаа нь үнэн. Гэхдээ бид одоогоор энэ ямар нэг зүйл нь яг юу гэдгийг мэдэхгүй байна" гэжээ.

Мөн хэдхэн хоногийн өмнө Женнифер Энистон Эллен Деженересийн шоунд оролцохдоо "Friends" цувралыг дахин хийхгүй гэдгээ мэдэгдсэн ч "Бид ямар нэг зүйл дээр ажиллаж байгаа" гэж хэлэн шүтэн бишрэгчдийн дунд итгэл найдвар төрүүлээд авсан байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх